sonin.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд дэд бүтцийн хэд хэдэн томоохон ажил хийгдэж байна. Мөн зарим ажил нь дууссан талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Тухайлбал, тус хороонд Орон нутгийн хөгжлийн сангаар гэр хорооллын хаягжилтын ажил хийгдэж дууссан аж. Мөн дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр Холбоо толгойн үерийн усны сувагт шуудууны ажлыг хийж байгаа юм байна.

Түүнчлэн УС-15-ын хороолол дундах 600 метр авто замыг шинэчлэн засч байгаа юм.