sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. ОХУ гадны нөлөөллөөс интернэтийн салбараа хамгаалах төлөвлөгөө бэлтгэж, Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк  /BRICS/ гэсэн хөгжиж буй орнуудын уулзалтын үеэр амин чухал салбар болох интернэтийг хамгаалах нэгдсэн арга хэмжээний талаар хэлэлцэнэ гэж Оросын Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн сайд Николай Никифоров мэдэгдэв.

“Ийм төлөвлөгөө байдаг ч үргэлж сайжруулах хэрэгтэй, учир нь гадны халдлагууд болон халдлагаас хамгаалах бидний хариу үйлдэл үргэлж сайжирч байдаг. Тиймээс бид түнш орнуудтайгаа яриа хэлэлцээ хийж, ялангуяа “BRICS”-ын орнуудтай хамтран интернэтийн дэд бүтцийн чухал хэсгийг гадны халдлагаас хамгаалж, нөлөөлөлд нь автахгүй байх хэрэгтэй” гэж Никифоров мэдэгджээ.

Тэрбээр “Оросын интернэтийг таслах гадны халдлагад хариу үйлдэл үзүүлэх бэлдсэн төлөвлөгөө техникийн хувьд сайжирсан. “World Wide Web”-ын дотоод хэсгүүдийг гадны халдлагад эсэргүүцэл үзүүлэх боломжийг олгодог  техникийн маш сайн хувилбарууд байдаг. Энд хил дамнасан мэдээлэлд хорио байхгүй, зохион байгуулалтын эдгээр арга хэмжээг Орост бага багаар хэрэгжүүлж, мөн иймэрхүү арга хэмжээг жил жилээр, алхам алхмаар шийднэ” гэжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: