sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Энэ жилийн сүүлээр, ОХУ-ын Агаарын цэргийн хүчин 120 гаруй шинэ нисдэг тэрэг хүлээн авна гэж тус хүчний хэвлэлийн төлөөлөгч хурандаа Игорь Климов мэдэгдлээ.

“Үүний сацуу, нисдэг тэрэг ашиглалтын флот эрчимтэй засварын үйлчилгээ хийж байна. Тиймээс цэргийн үйлдвэрийн цогцолборын засвар болон үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд 50 гаруй нисдэг тэргийг агаарын цэргийн хүчний нэгжүүдэд нийлүүлнэ” гэж Климов мэдэгджээ.

“Зургаан ширхэг “Ансат-У” сургалтын нисдэг тэргийг агаарын цэргийн хүчний цэргийн сургалт, эрдэм шинжилгээний төвийн Сызрань хот дахь салбарт нийлүүлнэ. Тэнд сонсогчдыг бэлтгэдэг. Энэ жилийн нислэгийн дундаж цаг 60 байлаа” гэж тэрбээр мэдээлсэн байна.

10 дугаар сарын 28-нд тус улсын Агаарын цэргийн хүчний 66 жилийн ой тохиосон байна. 1948 онд нисдэг тэрэгтэй анхны агаарын анги нэгтгэл бий болсон. Агаарын цэргийн хүчнийхэн түүхэн хугацаандаа ОХУ-д болон хилийн чанадад олон халуун цэгүүдэд үйл ажиллагаа явуулж байсан. Энх цагт, агаарын цэргийн хүчин энхийг сахиулах ажиллагаа болон бусад арга хэмжээнд оролцдог байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: