sonin.mn

ОТТАВА. /ВВС/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Канадын Гадаад хэргийн сайд Жон Бэрд нар терроризмтой тэмцэхэд хамтран ажиллахаар зөвшилцжээ.

Канадын нийслэл Оттава хотод Керри мягмар гарагт Бэрдтэй хэлэлцээ хийсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Канадын парламентад халдлага болсны дараа Керри айлчилж байна.

Лалын хэт давруу үзэл суртлын нөлөөнд автсан хүмүүсийн тухай тагнуулын мэдээллээ солилцохоор тэд зөвшилцжээ. Мөн интернэтээр хэт давруу үзэл суртлыг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэхэд тэд хамтран ажиллахаар зөвшилцсөн аж.

Г.Доржханд

Эх сурвалж: