sonin.mn

Авлигатай тэмцэх газ­рын­хан өнгөрсөн оноос эхлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэл­сэн.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зургаан ажил­­­тандаа мэргэжил дээш­­лүүлэх, давтан сур­гал­тад хамруулах, нийгмийн асууд­лыг шийдвэрлэх зо­рилгоор нийтдээ 61 сая 500 мянган төгрөгийн тусламж үзүүлжээ.

Тусламж авсан ажилтнуудын заримыг засаг солигдсоны дараа чөлөөлж, зарим нь гадагшаа сурахаар явсан байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч санхүүгийн шал­галтаар илрүүлж, төс­вийн 61 сая 500 мянган төг­рөгийг эргүүлэн төлүүлэх акт гаргасан байдаг ажээ.

Дээрх актыг тухайн үед нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар ажиллаж байсан С.Даваасүрэн хүчингүй бол­гож, мөнгийг төлүүлэх шаард­лагагүй гэж үзсэн байна.

Тусламж авсан зур­гаан хүн төрийн албаны нөөцөд бүртгэлтэй, өөр газар шилжин ажиллах бо­ломж­той учраас төсвийн хө­рөнгийг үнэгүйдүүлсэн зүйл байх­гүй гэж хэлж байжээ.

Тиймээс байцаагч нар АТГ-т гомдол гаргаж С.Даваа­­сүрэнг шалгуулсан байна. Эрүүгийн хуулийн 264.2 буюу төрийн албан тушаалтан эрх мэд­лээ хэтрүүлсэн гэх С.Даваа­сүрэнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн I шүүх хэлэлцээд түүнийг цагаат­гажээ. Учир нь, бай­цааг­чийн гаргасан шийд­вэрийг ахлах байцаагч буюу НМХГ-ын дэд дарга хүчингүй болгох эрх хуулиар олгогд­сон байдаг аж.

Эх сурвалж: