sonin.mn

Ерөнхий сайдыг огц­руулах МАН-ын өргөх бичигт гарын үсэг зурсан биш Ж.Батзандан гишүүн на­мын­хандаа сайн гэгч нь гөв­шүүлж явна. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн АН-ын гишүүд “Энэ цадиггүй нөхрийг намаас хөө” гэсэн айхтар сүрхий шаардлага ирүүлсэн гэнэ.

Энэ бүхнээс дүгнэвэл Монгол орны дөрвөн зүг, найман зовхист Ж.Батзандан гишүүнийг гайд гаргах аян дайн эхэлсэн болол­той юм. АН-ын “бөөн дур”-ын гишүүд ийнхүү хөл хөөрцөг болж байхад харин мань эр ч нэг их тэвдсэн шинжгүй “Намайг хөөж туух яах вэ. Эхлээд намын дүрэм, Үндсэн хууль зөрчсөн А даргадаа хариуцлага тооц” гэж жиргэчихээд алхаж явна.

Түүний жиргээнээс үзвэл Ж.Батзандан гишүүн аргагүй л цөс, зориг ихтэй гудамжны тэмцэгч гэдэг нь харагдаад байгаа юм.

Эх сурвалж: