sonin.mn

Нийслэлийн 375 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөдөлмөр бүтээлээр хамт олноо тэргүүлж, олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг өнөөдөр шагнаж урамшууллаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт өргөмжлөл 19 дүгээр хорооны Засаг дарга Ж.Батцэнгэл, 4 дүгээр хорооны Засаг дарга Д. Оюунтуяа, 5 дугаар хорооны Засаг дарга М.Ширэндэв нарыг шагнав. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт үнэмлэхээр 21 дүгээр хорооны Засаг дарга Б. Наранцэцэг, 27 дугаар хорооны Засаг дарга Л.Батдэлгэр, 24 дүгээр хорооны Засаг  дарга Д. Гэрэлмаа, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хороо хариуцсан мэргэжилтэн З.Пүрэвдорж,   Тамгын газрын Иргэдийн эрэлт, хүсэлт хариуцсан мэргэжилтэн Д.Нааяа нарыг шагнасан.

Харин Нийслэлийн Тэргүүний ажилтан тэмдэгээр Тамгын газрын Цэргийн штабын дарга Ч.Цог, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга С.Нямдорж, Аж ахуйн тасгийн нярав Д.Даваасамбуу, Аж ахуйн тасгийн үйлчлэгч Ч.Дэлгэрмаа, Аж ахуйн тасгийн слесарь Д.Батсүх нар шагналаа.

Нийслэлийн Засаг даргын жуух бичгээр Иргэдийн эрэлт, хүсэлт хариуцсан мэргэжилтэн Д.Нааяа, Хороо хариуцсан мэргэжилтан З.Пүрэвдорж, Засаг даргын зөвлөлийн хурал, тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Г.Нансалмаа, Хүүхэд, залуучууд, гэр бүл хариуцсан мэргэжилтэн Б.Туяа, Тамгын газрын цахилгаанчин Д.Баттөмөр, Тамгын газрын жижүүр Ё.Эрдэнэ нарыг, Нийслэлийн 375 жилийн ойн медалиар нэр бүхий хүмүүсийг шагнасныг гардуулан өглөө.