sonin.mn

Нэг өдрийн дотор иргэд нэг тэрбум тегрегийн худалдан авалт хийсэн байна гэвэл итгэх хүн ховор. Учир нь өнөөдөр хүн бүр эдийн засаг хүнд байгаа тухай ярьж байна.

Тэгвэл дээрх жишээнээс харахад иргэдийн амьжиргааны төвшин тэгтлээ муудаж, эдийн засаг элгээрээ хэвтээгүй байгаа бололтой. Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойгоор зохион байгуулсан “Их хотын хямдрал-375” өдөрлөгт 300 мянга орчим хүн оролцож нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн тухай зохион байгуулсан алба нь мэдээллээ.

Мөн өнгөрсөн сарын 31-ний өдөр тохиосон Хуримтлалын өдрөөр арилжааны банкуудад иргэдийн дөрвөн сая гаруй хадгаламж байгаа тухай мэдээлж байсан. Сонирхолтой нь хадгаламж эзэмшигчдийн 90 гаруй хувь нь хадгаламждаа 20 хүртлэх сая төгрөгийн хуримтлалтай байгаа гэнэ лээ.

Тэгэхээр хувийн хэвшлийн хэдэн байгууллага ажилчдынхаа цалинг өгч чадахгүйд хүрснээс үүдэн нийтийг хамарсан муу мэдээлэл цацагдаад байгаа юм шиг.

Нийслэлийн зүгээс хийнэ гэсэн бүтээн байгуулалтын ажлаа хийж байна. Засгийн газар ч тодорхой ажлуудыг хэрэгжүүллээ. Манайхан уг нь амны билэг гэж их ярьдаг. Эдийн засаг хямраагүй л байна шүү дээ.

Г.Цэцэг

Эх сурвалж: