sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын барьцаалагдсан дахин нэг иргэн, тусламжийн байгууллагын төлөөлөгч, цэрэг байсан Петор Кассигийг цаазаар авсныг илтгэх дүрс бичлэгийг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл онлайнаар нийтэд дэлгэлээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сард хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож байхад нь Кассигийг босогчид барьцаалсан юм.

Дүрс бичлэгт нүүрэндээ баг зүүсэн босогч англи хэлээр “Энэ толгой бол Кассигийнх. Тэр АНУ-ын армид зүтгэж байхдаа Иракт лалынхантай тэмцэж байсан” гэж хэлжээ.

Мөн уг дүрс бичлэгт, Сирийн цэргүүд байж магадгүй 20 орчим эрэгтэй хүнийг хөнөөж байгааг харуулжээ.

АНУ-ын цэргүүдийг мөн ийм хувь заяа хүлээж байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад тэр босогч анхааруулсан байна.

Барьцаалагдсан хүмүүсийг цаазаар авснаа харуулсан дүрс бичлэгүүдийг “Лалын улс” урьд нь гаргаж байсан билээ. Тус бүлэглэл АНУ-ын хоёр сэтгүүлч, Британийн тусламжийн хоёр ажилтныг цаазаар авсан юм.

Энэ дүрс бичлэгт харуулж байгаа зүйл үнэн эсэхийг тагнуулын шинжээчид аль болох хурдан тогтоохоор ажиллана гэж Цагаан ордны албаны хүмүүс мэдэгдлээ.

Г.Доржханд

Эх сурвалж: