sonin.mn

АН-ын VЗХ-ны хуралдаанаас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишvvн Ч.Сайханбилэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Та Ерөнхий сайд болбол цаашид авч хэрэгжvvлэх ажлаа эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг гэж тодорхойлсон байсан. Яг юунаас ажлаа эхлэх вэ?

-Өнөөдөр АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшиж байна. Энэ шийдвэрийг УИХ-аас баталгаажуулах ёстой. Тvvний дараа шинэ Засгийн газар ямар байх, vйл ажиллагаагаа явуулах гол чиглэл нь юу байх вэ гэдгээ ард тvмэндээ зарлах ёстой. Тэр vед л асуудлаа багцалж хvргэнэ.

Намын VЗХ дээр хийх ажлуудынхаа хvрээ, зорилго, чиглэлээ хэлсэн. Эдийн засаг тал руу анхаарна. Эдийн засаг хямралтай байна. Богино хугацаанд яаж хямралаас гарах вэ, хэрхэн хурдан шийдвэрлэх вэ гэдэгт шинэ Засгийн газар хамгийн тvрvvнд анхаарах болно.

-Та Шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, гал тогооны ажлыг нь vvрч байсан. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг vргэлжлvvлэх vv?

-Мэдээж 2012 оны УИХ-ын сонгуулиар АН-аас дэвшvvлсэн Мөрийн хөтөлбөрөөр энэ дөрвөн жилд явна. Энэ Мөрийн хөтөлбөрийг хэрэгжvvлэх, нөгөөтэйгvvр эдийн засгийн хvндрэлтэй vед хэрхэн оновчтой арга хэмжээ авч явах вэ гэдгээр Засгийн газрын vйл ажиллагаа тодорхойлогдоно.

-УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болж, таныг Ерөнхий сайдад нэр дэвшvvлэх тохироо хийгдсэн гэх хардлага байна?

-Тохироо байсан бол би 90-100 хувиар гарна. Гэтэл тэгээгvй. VЗХ-ны гишvvд итгэл vнэмшлээрээ, зvрх сэтгэлээрээ саналаа өгсөн гэж ойлгож байгаа.

-Шинэчлэлийн Засгийн газрыг АН-ынхан өөрсдөө татан унагасан. Таны тэргvvлэх Засгийн газрыг АН-ын бvлэг санал нэгтэйгээр дэмжиж ажиллах боломжтой юу?

-Энэ vл ойлголцолд санаа зориг, ажил хэргээрээ, Засгийн газрын vйл ажиллагаагаар хариулт өгнө.

-Та сая өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Vvнийгээ УИХ дахь АН-ын бvлэг дээр яагаад танилцуулаагvй юм бэ?

-АН-ын бvлэг дээр Ерөнхий сайдыг тодруулах эсэх нь маргаантай байсан учраас мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломж байгаагvй. Өнөөдөр Д.Эрдэнэбат даргад бvлгийн гишvvдийг цуглуулах боломж байгаа юу гэсэн. Байхгvй гэсэн. Тэгээд л сая боломж гарч мөрийн хөлбөрөө танилцууллаа.

-Таны мөрийн хөтөлбөрийн гол онцлог юун дээр чиглэгдсэн бэ. Ер нь та Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдвол ажлаа юунаас эхлэх вэ?

-Юуны өмнө Монгол Улсын эдийн засаг хямралтай байна. Vvнийг хvлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шинэ байгуулагдах Засгийн газар юунд анхаарах вэ гэхээр 1.Эдийн засаг, 2.Эдийн засаг, 3.Эдийн засаг гэсэн зvйлд дээр л анхаарна.

Мөн шинээр байгуулагдах Засгийн газар нэгдvгээрт, дэмжлэгтэй, хоёрдугаарт, vйлдийн засгийн газар байх, гуравдугаарт шуурхай Засгийн газар байх ёстой. Эдийн Засгийн асуудлыг шийдэхэд Засгийн газар штабын зохион байгуулалттай ажиллах ёстой юм.

Vндэснийхээ эрх ашгийг бодож улстөржилтийг хойш тавьж ажиллах ёстой. Бид хонины найр их хийлээ. Энэ хямралыг бид өөрсдөө бий болгосон, одоо өөрсдөө гарах ёстой. Урт хугацааны хөгжлийн асуудал. Нартай өдөр налайж, бороотой өдөр найрладагаа болих ёстой. Засгийн газрын ажил хувийн хэвшил дээр тулгуурлаж байж амжилттай явна.

-Их эрх мэдэл хvнийг эвддэг гэж Монголчууд зvгээр ч нэг хэлцдэггvй. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Би ямар ч албан тушаалд очсон Сайханбилэг хэвээрээ л байна. Хэрэв би Ерөнхий сайд болвол фракциудтайгаа vг хэлээ ололцож чадна, сөрөг хvчинтэйгээ хамтарч ажиллаж чадна, VЗХ-ны гишvvтэйгээ нэг цул болж ажиллаж чадна, намын бvлэгтэйгээ нэгдэж ажиллаж чадна.

Тvvнээс гадна би Амаржаргал гишvvнтэй ам хэлээ ололцож чадна гэдэгт итгэж байна. Нөгөөтэйгvvр vнэхээр их ажил намайг хvлээж байгааг сайн ойлгож, мэдэрч байгаа.

-Шинээр байгуулагдах Засгийн газар өмнөх танхимын хэрэгжvvлж байсан vйл ажиллагааг vргэлжлvvлэх vv, өөрийн гэсэн бодлого зорилго дэвшvvлэн ажиллах болов уу?

-Өнгөрсөн УИХ-ын сонгуульд оролцохдоо АН “Хvн шиг амьдаръя, Улс шиг хөгжье” уриатай “Монгол хvн” мөрийн хөтөлбөр дэвшvvлсэн. Энэ мөрийн хөтөлбөр дараагийн сонгууль буюу 2016 он хvртэл vргэлжилнэ.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжvvлж эхэлсэн бvх сайн ажил, тухайлбал том том бvтээн байгуулалт, манай сайд нарын ажил, vvргийнхээ төлөө хагас бvтэн сайнгvй зvтгэдэг тэр ажилсаг чанар бvхэн нь шинээр байгуулагдах Засгийн газарт vргэлжлээд явна.

Дахин хэлэхэд шинээр байгуулагдах Засгийн газрын өмнө тулгарч байгаа эн тэргvvний зорилт бол эдийн засгийн хvндрэлээс хохирол багатай гарах, аажимдаа эдийн засгаа сэргээхэд оршино. Давын өмнө өнөөдрийн эдийн засгийн хvндрэлээс гарах нь л чухал байна.

Эх сурвалж: