sonin.mn

Өнгөрсөн аравдугаар сард Иргэний харьяалал, шил­жилт хөдөлгөөний ерөн­хий газар зорчигчдыг ца­хим гарцаар улсын хил нэвт­рvv­лэх төхөөрөмжийг vйл­чил­гээнд нэвтрvvлж, албан ёсны нээлтээ хийсэн билээ.

Энэхvv цахим гарцаар Мон­гол Улсад орох, гарах хvчин төгөлдөр баримт бичиг бvхий Монгол Улсын болон манай улсад оршин суух зөвшөөрөл бvхий олон удаагийн визтэй гадаадын иргэн хурууны хээ, нvvрний зургийн тоон мэдээллийн тусламжтайгаар улсын хил нэвтрэх юм.

Уг гарцыг vйлчилгээнд нэвтрvvлснээр хил нэвтрэх зорчигчийн бvртгэл, хяналт олон улсын жишигт хvрч, боомтын нэвтрvvлэх хvчин чадал нэмэгдэн, нэг зорчигч дунджаар 14-18 секундыг хилийн шалган нэвтрvvлэх vйл ажиллагаанд зарцуулна.

Зорчигч нь өөрийн хуруу­ны хээ, цээж зураг, га­даад паспорт, иргэний vнэм­лэх эсвэл оршин суух vнэм­лэхний мэдээллийг Иргэний харьяалал, шилжилт хө­дөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газарт урьд­чилан бvртгvvлснээр өнөөд­рөөс эхлэн цахим гарцаар улсын хил нэвтрэх бо­ломж­той юм.

Эх сурвалж: