sonin.mn

 “Хууль, эрх зүйн зөрчилгүй хамт олон” аяны хүрээнд Худалдан авах ажиллагааны газрын хамт олон Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамцыг урин “хувь хүний ёс зүй, төлөвшил”-ийн талаар ярилцлага хийлээ.

Тэрээр хувь хүний төлөвшил хүмүүжил нь тухайн хүний ажил амьдралд хэрхэн нөлөөлдөг улмаар байгууллага хамт олон бүрэлдэн тогтоход хэрхэн нөлөөлдөг болон амьдралын утга учир, зөв амьдрахын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Бурхан багшийн сургаалиас:
Бүх зүйл сэтгэлээс үүддэг. Сэтгэл нь үйл бүхний залуур. Бохир сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас тэргэнд хөллүүлсэн шар шиг тээр зовлонд хүлэгдэнэ. Ариун сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас аз жаргал чамайг сүүдэр мэт дагана.

Бусдын алдаа дутагдлыг харах амархан. Өөрийн алдаа дутагдлыг л харах хэцүү. Бусдын алдааг илрүүлэхдээ хальс хивэг хийсгэх салхи мэт атлаа өөрийн алдааг хашир ангууч биеэ далдлах шиг нуудаг.

Уул хад салхинд үл гулзайх мэт ухаант хүн сайшаал, муушаал хоёрт савлах учиргүй.

Өрөөл бусдыг ялахаас өөрийгөө ялах нь эрхэм. Өөрөө өөртөө эзэн болсон хүнийг асур тэнгэр, ад чөтгөрийн хэн нь ч дийлэхгүй.