sonin.mn

УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишvvн Х.Болорчулуун дээрх vгийг хэлсэн юм. Жишээ нь хазаар, цулбуургvй агсам морийг хэдэн хvн чихдэж, тvр зуур ааг омгийг нь номхруулангуутаа таныг нь ч юм уу хэн нэгнийг мордуулаад хондлой дээр нь алгаад хөөчихвөл юу болох вэ.

Хэчнээн Монгол тvмний vр сад, бага залуудаа морь малын дэргэд өссөн хэн ч бай хазаар, цулбуургvй агсам морины нуруун дээр 10 хором тогтох хvн бараг л олдохгvй. Жолоо, цулбуур, хазааргvй агсам морь ганц хором ч тайвшрал­гvй дэвхэрч, цовхорч, огло харайж, тvйвээн бусниулсаар дэлнээс зуурмар болоод дээр нь дэнжигнэж яваа хэн нэгнийг нуруу нугасаа хугалтал, хөл гарыг нь яайртал унагачихаад хулжиж одно. Адгуус л бол адгуус шvv дээ.

Тvvний нуруун дээр өөрийн хvслээр биш, өрөөлийн сонирхл­оор хvчлvvлж шавдуулан мордсон хөөрхийг хазаар, цулбуургvй гэж ойлгох, ухаарах мэдрэмж адгуусанд байхгvй, ерөөсөө ч заяагаагvй.

Тэгвэл өнөөдөр монголын улстөрийн нөхцөл байдал яг л хазааргvй агсам морь шиг болоход тун ойрхон байгаа нь хэнд ч тодорхой зvйл. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн толгойлсон шинэчлэлийн Засгийн газар эрх зvйн чадамжгvй болоод хэдхэн хонож байна.

УИХ-ын гишvvн Р.Амаржаргал АН-ын бvлгийн 100 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшсэн ч АН-ын VЗХ-ноос дэмжлэг авч чадалгvй бvдрээд уначихсан. Харин Н.Алтанхуягийн танхимд ЗГХЭГ-ын дар­гаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөн­хий сайдад дэв­­шvvлж, VЗХ нь ч олон­­­­­­х­­ийн сана­­лаар дэмж­­чихсэн.

Өчиг­­­дөр УИХ дахь АН-ын бvлгийн 29 гишvvний 19 нь Ч.Сайханбилэгийг дэмж­сэний дотор Х.Баттулгын нэр орчихсон л тууж явна лээ. Янз нь АН-ын эсэргvv гишvvд ч “За яршиг. Одоо Сайхан­билэгтэй хэчнээн тэрсэлдээд дийлэхгvй” гэж тооцоолсон бололтой юм.

Аль эсвэл “Одоо талцаж хэрэлдэж байхаар хэнийг ч хамаагvй Ерөнхий сайд болгоод дараагийнхаа ажлыг бодохгvй бол болохоо байлаа” гэж эцсийн эцэст улс орноо бодсон ч байж магадгvй.

Харин МАН-ын бvлэг завсарлага аван байж халуухан хуралдсаны эцэст наашаа харж инээн, цааш харж ярвайсаар Ч.Сайханбилэгийг дэмжихээр болж. Товчхондоо мань эр өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар орж, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын зэрэг МАН-ын бvлгийн гишvvд голдуу хэдэн нөхдөөс са­нуулга, анхаа­руулга мая­гийн хэдэн санал шvvмжлэл сонсоод Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар то­милогдох нь тодорхой болсон.

УИХ-аар баталгаажснаар Ч.Сайханбилэгийн Ерөнхий сайдын сэнтийд залрах зам нь шулуудах хэдий ч, одоогоор МАНАН татуулах уу, МАХАНИЗ-имдах уу гэдэг нь л тодорхойгvй байгаа. Гэхдээ хэдийгээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайдтай Засгийн газар байгуулагдах нь vнэн хэдий ч тvvнийг энэ өндөр сэнтийд хөтлөн аваачиж суулгасан Н.Алтанхуяг ахынхаа vгнээс гарах эрх, зvрх зориг одоохондоо тvvнд байхгvй.

Учир иймд “МАН-тай яагаад ч эвсэхгvй” гэдэг ахынхаа vгийг дагах болов уу. Vгvй бол бvр эсрэгээрээ саяхан АН-ын дарга болж өнөөдөр ч будаг нь ханхалсаар л яваа З.Энхболд даргынхаа vгэнд орж “Их эвлэрлийн” буюу МАНАН-гийн Засгийн газар байгуулж М.Энхболд, Д.Оюунхорол за тэгээд УИХ-ын гаднаас хэд гурван МАН-ын нөхөр чирээд ирж ч болзошгvй.

Тэгвэл жинхэнэ хазааргvй морин дээр, толгойгvй хvн мордсон хэрэг болж Монгол Улсыг жинхэнэ утгаар нь холион бантан болгоод дуусгах хорлонтой хулгай, луйвар эхэлнэ. Нэгэнт л төрийн хяналтыг vгvй хийж, их эвлэрлийн ард хамтран идэж ууж, хулгайлсан бvхнээ эн тэнцvvхэн хуваах болохоор тэдэнд хазаар цулбуурын хэрэг огтхон ч шаардлагагvй болно.

Яг л С.Баяр сдантарт бус Засгийн газар гээчийг байгуулангуутаа Оюутолгойгоор жонглёр тоглож, монголын ард тvмний аманд ч vгvй, хамарт ч vгvй нэг их сайхан vнэр vнэртvvлж хорхойг нь гозогнуулчихаад гадны тонуулчдад тавиад туучихсан шиг л юм болно. Бvр тvvнээс ч хорлонтой, монголчуудыг дахин өндийх тэнхэлгvй болтол нь өрөнд оруулж, өтөнд идvvлчихээд сууж байхыг ч vгvйсгэх аргагvй.

Хэрвээ Ч.Сайханбилэг ахынхаа vгээс зөрөн байж, З.Энхболд даргынхаа далд дохио зангаагаар МАН-тай эвсэж МАНАН-гийн Засгийн газар байгуулж дөнгөвөл урьд өмнө vзэгдэж, дуулдаагvй хулгай, луйвар, цагаан захтнуудын гэмт хэрэг жинхэнэ утгаараа мафи шинжинд орж улам нарийн аргаар, улам сайн зохион байгужулалттай хийгдэх болно.

Яагаад гэвэл тэд хөшигний ард тас тэврэлдэж, бvхнийг тэнцvv хуваах зарчмаар хулгайлж, луйвардах болохоор хазааргvй мориос илvv хяналтгvй төр хорлонтой байдгийг vзvvлэх шиг л болно. Тэр vед УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гурван гишvvн хэчнээн сөрөг хvчин болж, хяналт тавих гээд vнэндээ хаана нь ч хvрэхгvй, хvчрэхгvй. Х.Болорчулуун гишvvн “Их эвлэрлийн Засгийн газар байгуулагдвал бие даагчид сөрөг хvчин болж ард тvмнийхээ төлөө зvтггэнэ” хэмээж байгаа ч нэгэнт МАНАН байгуулагддаг л юм бол тэр гурав байтугай УИХ-ын 30 гишvvн эвлэлдэн нэгдээд ч хvчрэхгvй.

Төд удалгvй Монгол Улс битvv МАНАН-д бvрхэгдэх болно. Хэн ч юу ч олж харахгvй. Харин Ч.Сайханбилэг “Нэмэгдэхvvний байрлалыг өөрчилсөн ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгvй” зарчмыг сонгож өнөө хэдэн навсгар буюу “Шударга ёс” эвсэлтэй дахин ураг барилдвал эдийн засгийн огцом тэсрэлт хийж, “гайхамшиг” бvтээнэ гэж тэгтлээ горьдсоны хэрэггvй.

Тэгээд ч vлдсэн жил хагасын хугацаанд нэгэнт элгээрээ хэвтчихээд байгаа Монгол Улсын эдийн засгийг нэгмөсөн тавиад туучихалгvй, торгоон барьж байгаад 2016 оны УИХ-ын сонгуультай нvvр тулна гэвэл л vнэнд илvv ойртоно. Эдийн засгийн бvх vзvvлэлт нь “0” зааж, гадаад өр нь 19.8 тэрбум ам. долларт хvрсэн Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдох нь бараг л тодорхой болчихлоо.

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжигдвэл мань эр “Их эвлэрлийн” буюу МАНАН ч юм уу, аль эсвэл МАХАНИЗ-им ч юм уу ямар нэгэн Засгийн газар байгуулж л таарна. Харин тэр vед л хяналтгvй төр, хазааргvй мориос аюултай юу, адилхан уу гэдгийг харцгаах болно. За даа аюул нь л их байх болов уу даа.

Эх сурвалж: