sonin.mn

ВЕНА. /ВВС/. Австрийн нийслэл Вена хотод өнөөдөр Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх ээлжит хэлэлцээ үргэлжилнэ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн улс, Герман болон Ираны төлөөлөгчид уг хэлэлцээнд оролцож байгаа билээ.

Ирэх долоо хоногийн даваа гараг гэхэд Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх цогц хэлэлцээр байгуулах зорилтдоо хүрнэ гэж тэд найдаж байгаа юм.

Цөмийн зэвсэг хийж болох түвшинд уран баяжуулах Ираны чадварыг хязгаарлахыг энэ зургаан гүрэн хүсч байна.

Харин Иран цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэж мэдэгдэн, улсад нь авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахыг хүсч байгаа юм.

Хоёр тал тохиролцоонд хүрэхэд амаргүй байна гэж ажиглагчид үзэж байна.

Гэхдээ цогц хэлэлцээр байгуулахын тулд төлөөлөгчид ховор тохиолдох энэ боломжийг ашиглахыг чармайж байна гэж бусад хүн үзэж байгаа юм.

Г.Доржханд

Эх сурвалж: