sonin.mn

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нэг гол ажил бол 2012-2016 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох зорилт байлаа. Эл ажил ч амжилттай хэрэгжиж нэлээд хэдэн аймаг хатуу хучилттай замаар холбогдоод байгаа.

Хөгжил дагуулсан замын бүтээн байгуулалт өдгөө ч үргэлжилж Хөвсгөл аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай зам тууз хайчлахыг хүлээн бэлэн болж, нутгийн иргэд уг замыг “Алтанхуягийн зам” хэмээн нэрийдэх болжээ.

Үүний учир нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэлсэн амласандаа хүрч тус аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон нь ийн нэрлэхэд хүргэсэн гэх.

Мөн Дархан-Улаанбаатарын чиглэлийн хатуу хучилттай замын дунд хэсгийн засвар ч дуусаж ашиглалтад оржээ. Энэ бүхнээс харахад Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсон ч санаачлан, хийж бүтээсэн ажил нь амжилттай хэрэгжиж байгааг “Алтанхуягийн зам” харуулж буй юм.