sonin.mn

 БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 19-ний Лхагва гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 88 дугаар конвенцид нэгдэн орох тухай асуудал /Засгийн газар 2014.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

- ”Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай асуудал /Засгийн газар 2014.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

Бусад.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагаас “Б” танхимд:


Хэлэлцэх асуудал:

- Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийн тухай, хэлэлцэх эсэх/.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

- Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

- Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтын талаар/.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

    “Орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт”-ын талаарх Үндэсний аудитын газрын тайлан сонсох;

    “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”-ийн талаарх Үндэсний аудитын газрын тайлан сонсох.