sonin.mn

ВАШИНГТОН. /ANS/. АНУ-ын Калифорни муж улсын Анахайм хотод болсон өвлийн уулзалтын үеэр Америкийн цөмийн нийгэмлэг /АЦН/ Франц болон Монголтой хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд АЦН-ийн ерөнхийлөгч Майкл Брэди Раап  дэд ерөнхийлөгчийн хамт оролцжээ.

Уг хэлэлцээрийн дагуу Франц болон Монголын цөмийн холбоод АЦН-тэй цөмийн мэдээлэл, санаагаа хуваалцах юм. Цөмийн аж үйлдвэрийн салбар нь цөмийн эрчим хүч болон цацраг туяаны талаарх үнэнийг олон нийтэд хүргэхэд түлхэц болсоор байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг