sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгт 600 сая орчим хүн бие засах газаргүй байна. Тус улсад эрүүл ахуйн байдал шаардлага хангахгүй, муу байгаагийн улмаас жил бүр олон хүүхэд суулгалт болон бусад шалтгаанаар амиа алддаг аж. Бие засах газар байхгүй байгаагийн улмаас эмэгтэйчүүд  бэлгийн халдлагад илүү өртөж байна.

Энэ байдлыг сайжруулахын тулд мягмар гарагт нийслэл Шинэ Дели хотдоо  хэдэн зуун хүн жагсаал хийж, ийм нөхцөл байдалтай байгаа хүмүүст зориулан бие засах газар илүү олныг бий болгож өгөхийг уриалжээ. Хэдэн оролцогч зөөврийн бие засах газар авч явж байсан байна.

“Гадаа бие засах үнэхээр таагүй байна” гэж жагсагчдын зарим нь хэлсэн бол, нөгөө хэсэг нь ”Бид аль болох хурдан гэртээ бие засах газартай болохыг хүсч байна” гэжээ.

НҮБ 11 дүгээр сарын 19-ний энэ өдрийг өнгөрсөн онд “Дэлхийн бие засах газрын өдөр” болгосон юм.

Ариун цэвэр, эрүүл ахуйн байдал шаардлага хангахгүй байгаагийн улмаас дэлхий дахинд нэг тэрбум гаруй хүн гадаа бие засахаас өөр аргагүй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: