sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. Сирийн хөрш улсуудад илүү тусламж дэмжлэг үзүүлэхийг олон улсад НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссар уриалж байна. Учир нь хөрш улсууд руу дүрвэж буй сиричүүдийн тоо нэмэгдсээр байгаа юм.

Антонио Гутеррес мягмар гарагт Вашингтон хотноо үг хэлэхдээ, одоогоор 3,2 сая хүрсэн сири дүрвэгчдийн нөхцөл байдлын тухай ярьжээ. Хэрвээ Сирийн хөрш улсуудад их хэмжээний дэмжлэг тусламж үзүүлэхгүй бол ойрын ирээдүйд байдал эрс дордоно гэж тэрбээр хэлэв.

Түүний хэлснээр, дэд бүтцийн хөгжилд зориулсан дэлхийн санхүүжилт хүмүүнлэгийн тусламжийн мөнгөнөөс 10 дахин их байна. Дүрвэгчид байгаа улсуудад сургууль болон бусад байгууламж барихад энэ мөнгөний нэг хэсгийг зарцуулах хэрэгтэй гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Иорданы хаан Абдулла одоо Японд айлчилж байна. Тэрбээр дүрвэгчдэд зориулан тусламж, дэмжлэг үзүүлэхийг Токиод уриалах төлөвтэй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: