sonin.mn

МУИС-ийн Физик электроникийн сургууль (тухайн үеийн нэрээр) санаачлан, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн (ФТХ), МУБИС-ийн Физик технологийн сургууль, Монголын Физикийн нийгэмлэг хамтран “ФИЗИК, ФИЗИК БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний хурал буюу Монолын физикчдийн ихэнх төлөөллийг хамарсан “Физикчдийн үндэсний анхдугаар форум”-ыг 2012 онд амжилттай зохион байгуулсан юм.

Анхдугаар форумаас даалгасны дагуу Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн нь төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиуд, Монголын Физикийн Нийгэмлэг, аж ахуйн нэгж, хувийн сектро болон гадаадад ажиллаж сурч байгаа физикчидтэйгээ хамтран “ФИЗИКЧДИЙН ҮНДЭСНИЙ II ФОРУМ”-ийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион явууллаа.