sonin.mn

Ойрын vед УИХ дахь АН-ынхан байтугай сөрөг хvчин МАН-ынхан ч хөмсгөө зангидичхаад, хаашаа ч юм яарцгаан тун ч царай муутай гvйлдээд байгаа.

Ялангуяа эрх баригч АН-ын “эсэргvv” гишvvдээс эхлээд албан тушаалын “дон” шvглэж, тvvндээ өөрсдийгөө ядраасан эрхмvvдийн царай ёстой л нэг авах юмгvй харагдаад байгаа. Бvгдээрээ л нэг их тvгшvvртэй, юунд ч юм яарсан, тэвдсэн хvмvvс л гvйлдээд байгаа нь хэний ч нvдэнд илт харагдана.

Харин тэдний дунд ганц хоёрын зэрэг инээдэг масктай нөхөд намс, намс алхаад байгаа. Хэзээний л намуухан алхаж явдаг, хэн хvнд гэмгvй Ж.Батсуурь гишvvн инээчихсэн яваад байна.

Өчигдөр байнгын хорооны хуралдааны завсар хааяа нэг өрөө рvvгээ шурхийж яваа Ж.Батсуурь гишvvнийг харсан сурвалжлагч хvvхнvvд “Энэ мөн амар хvн шvv. Ер нь ярвайдаг болов уу” гэцгээн байнга инээмсэглэж явдаг эрхмийн талаар жиг, жуг хийцгээж байна лээ. Ер нь, ингэхэд Ж.Батсуурь гишvvн хашхирч, уурлаж, ярвайдаг юм болов уу.

Эх сурвалж: