sonin.mn

ХОНКОНГ. /NHK/. Хонконгийн ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцлийн жагсаалыг олон нийт дэмжихээ больж байгааг саяхны судалгаа харууллаа.

Хонконгийн Хятадын их сургууль энэ сарын 5-11-нд 15 буюу түүнээс дээш насны хүмүүсийн дунд утсаар санал асуулга явуулжээ. Санал асуулгад 1030 оршин суугч хамрагдсан байна.

Санал асуулгад оролцогчдын 43,58 хувь нь энэ хөдөлгөөнийг эсэргүүцэж байна гэсэн бол, ердөө 33,9 хувь нь дэмжиж байна гэжээ.

Мөн санал асуулгад оролцогчдын 67,4 хувь “Эсэргүүцэгчид гудамж, талбайг чөлөөлөх хэрэгтэй” гэсэн бол, 13, 9 хувь нь тэгэх хэрэггүй гэж үзэж байгаагаа хэлжээ.

Шинэ мэдээллээс үзвэл, замыг удаан хугацаанд ингэж хааж байгаад дургүйцэж буй оршин суугчдын тоо нэмэгдсээр байна.

Г.Доржханд

Эх сурвалж: