sonin.mn

Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Вьетнам авто засеарын газруудад шалгалт хийжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Ц.Хадбаатараас дараахь тодруулгыг авлаа

-Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Вьетнам засварын газарт шалгалт хийлээ. Шалгалтад хичнээн авто засварыг хамруулав?

-Энэ оны шалгалтын төлев-лөгөөний дагуу нийслэлд засварын үйл ажиллагаа эрхэлж байгаа Вьетнам авто засварын үйл ажиллагаа Авто тээврийн хуулийн хэрэгжилт болон түүнд нийцүүлж гарсан журам, улсын стандартын мөрдөлтийн байдлыг шалгаж үнэлгээ, дүгнэлт хийсэн байгаа.

Нийслэлийн хэмжээнд 150 орчим Вьетнам авто засварын газар үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс 55-ыг нь энэ удаагийн шалгалтад хамруулсан. Ингэхдээ шалгалтыг нийслэлийн Тээврийн газартай хамтарч хийсэн.

-Шалгалтаар ямар зөрчлүүд илэрсэн вэ?

-Шалгалтад хамрагдсан 55 байгууллагад нийтлэг байгаа зөрчил нэлээд гарсан. Тухайбал, эрх бүхий байгууллагаар ангилалаа тогтоолгоогүй, тухайн жилд үйлчилгээ үзүүлсэн хэрэгслийн талаар судалгааг тогтоосон журмын дагуз Авто тээвэр эрхэлсэн төрийц захиргаанд гаргаж өгөөгүй зэря зөрчил илэрсэн.

Мөн ажилчдаа мэргэжил дээшлүүлэх сургалтащ хамруулаагүй, технологийн картаа боловсруулаагүй, баталгаат хугацаа өгдөггүй гэх зөрчил их байсан. Үүнээс гадна ажлын байрны гадна болон дотоод орчинг камержуулаагү болон ажилчид нь ажлын байран нийцсэн хувцас хэрэгсэл өмсөөг зэрэг зөрчлүүд ч нэлээд байна лээ.

Дээрх зөрчлүүдээс гадна хүрээлэ байгаа орчноо бохирдуулж, үйлдвэр үйлчилгээний зориулалтын байргүй гэх мэт 900 гаруй зөрчил илэрсэн.

-Авсан арга хэмжээний талаар тодруулахгүй юу?

-Илэрсэн зөрчлүүдэд албан шаардлага хүргүүлсэн. Мен зөрчил гарсан 35 аж ахуйн нэгж, долоон албан тушаалтанд зургаан сая гаруй төгрөгийн торгууль ногдуулах арга хэмжээ авсан.

-Энэ төрлийн автозасварын газрууд Баянзүрх дүүрэгт их байдаг гэсэн. Мөн зөрчил ихтэй засварын газруудын нэрийг дурдаж болох уу?

-Нэрийг нь олон нийтэд зарлах боломжгүй. Харин нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Вьетнам авто засварын газруудын ихэнх нь Баянзүрх дүүрэгт байдаг нь үнэн.

Тодруулбал, нийт засварын газрын 70 орчим хувь нь энэ дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг юм. Харин бусад дүүргүүдэд тоо нь харилцан адилгүй байдаг.

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт тав, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд тус бүр 20 орчим засварын газар үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэхдээ Вьетнам засварын газрууд ихэвчлэн гэр хороололд байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр зөрчил, дутагдал их байдаг нь үүнтэй холбоотой байх тохиолдол бий.

-Үлдсэн 100 орчим авто засварын газрыгяагаад шалгалтад хамруулаагүй юм бэ?

-Манайх жилийнхээ төлөвлөгөөний дагуу шалгалтын явуулдаг тухай дээр хэлсэн. Тиймээс эхний ээлжинд хамгийн их эрсдэлтэй 55 засварын газрыг шалгасан юм.

-Тэгвэл бага эрсдэлтэй засварын газруудыг хэзээ шалгах вэ?

-Бага эрсдэлтэй авто засварын газруудыг өнгөрсөн жил шалгалтад хамруулсан. Гэхдээ хяналт шалгалтыгзөвхөн манай байгууллага хийх биш тухайн аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийнхөө дотоод хяналтын дагуу байнга шалгалт явуулах нь чухал байна.

-Зөрчилтэй байгууллагуудад өгсөн албан шаардлагын гүйцэтгэлийг хэзээ шалгах вэ?

-Зөрчил арилгах албан шаардлагыг хуулийн дагуу хугацаатай өгдөг. Харин байгууллагууд хуульд заасан хугацаанд амжиж зөрчлөө арилгах хэрэгтэй. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авна.

-Тодруулбал?

-Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд заасны дагуу үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоох хүртэл арга хэмжээ авдаг юм.

-Тэгэхээр торгуулийн арга хэмжээ авсан байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа юм байна?

-Тийм.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: