sonin.mn

САНТЬЯГО. /ВВС/. Улс төрийн хоригдол байсан 30 хүнд 7,5 сая долларын нөхөн олговор өгөх шийдвэрийг Чилийн шүүх гаргалаа. Августо Пиночетын дэглэмийн үед тэднийг тус улсын хамгийн өмнөд нутгийн алслагдсан аралд хорьж байжээ.

Улс төрийн удирдагч нар, засгийн газрын сайд нар багтсан энэ хоригдлуудыг Галт дэлхий олтригийн Давсон аралд 1973 оноос эхлэн хоёр жил  хорьж байсан байна.

Тэд “сэтгэл санааны хэмжээлшгүй хохирол амссан” гэж тус улсын Хуульзүйн яам мэдэгдэв. Тус яамны мэдэгдэлд “Тэднийг дэлхийн ирмэгийн аралд хууль бусаар хорьсон” гэжээ.

Энэ хэргийг шүүх шүүж байхад хоригдлуудын дөрөв нь нас баржээ. Суллагдсаныхаа дараа тэдний олонх нь Австрали, Канад, Нидерланд болон АНУ-д амьдрахаар явсан байна.

Давсон арал нь Чилийн нийслэл Сантьяго хотоос 4000 км зайтай бөгөөд Өмнөд Америкийн өмнөд үзүүрийн салхи нэвт үлээсэн Гал дэлхий олтригийн Магелланы хоолойд оршдог билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: