sonin.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” А/970 дугаар захирамж гаргаж Нийслэлийн Өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийг хариуцсан ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томиллоо.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, “Нийслэлийн өмчийг хувьчлах журам”-ыг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн даргад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.