sonin.mn

ВЕНА. /NHK/. Эцсийн  хугацаа өнөөдөр дуусах Ираны цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцээг үргэлжлүүлэх ерөнхий хэлэлцээрийг байгуулахыг Иран болон дэлхийн зургаан орны бусад сайд эрмэлзэж байна.

Асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэх эцсийн гэрээ байгуулахаар төлөөлөгчид Австрийн нийслэл Венад цуглажээ. АНУ-ын Төрийн ерөнхий нарийн бичгийн дарга Жон Керри Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарифтай дөрөв дэх өдрөө уулзсан байна.

Их Британи, Франц, Германы Гадаад хэргийн сайд нартай Керри уулзаж, Ирантай хэлэлцээг хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцжээ. Маргаантай гол асуудлаар санал зөрөлдсөн хэвээр байгаа нь хэлэлцээр байгуулахад хүндрэл учруулж байна. Эдгээр маргаантай асуудалд Ираны баяжуулах ураны хэмжээ орж байна.

Эцсийн хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө улс орнууд хэлэлцээгээ өргөжүүлэх хувилбарын талаар хэлэлцсэн тухай АНУ-ын Төрийн департаментийн өндөр албан тушаалтан мэдэгджээ.

Өнөөдөр болох хэлэлцээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар оролцох ажээ. Сайд нар ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэнэ.

Д.Нямтулга

Эх сурвалж: