УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцсэн бөгөөд бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар мэдээлэл хийлээ.
Эхнийх нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс МАН-д өнөөдөр ирүүлсэн засагт хамтран ажиллах саналыг хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Бүлгийн хурлаар энэ асуудлыг шууд шийдэх боломжгүй. Намын дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Бага хурлаас эцсийн шийдвэр гарна" гэлээ.
Уг саналтай холбогдуулж МАН-ын бүлгээс Су.Батболд гишүүнээр ахлуулсан Ө.Энхтүвшин, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав.
Энэхүү ажлын хэсэг нь засагт хамтарсан тохиолдолд ямар асуудлыг шийдэх, бүтэц, бүрэлдэхүүнээ яаж өөрчлөх, хууль эрх зүйн орчны хүрээнд эдийн засгийн ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг тодорхой болгож намын бүлэг, Удирдах зөвлөл, Бага хуралд оруулах үүрэг хүлээжээ.
Мөн бүлгийн хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 90 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг хэлэлцсэн байна. Гэхдээ уг асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.
Эл хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих дөрвөн зээлийн төслийн нөхцөл нь өмнөхөөсөө муудсан, хугацаа нь богиноссон, хүү нь нэмэгдсэн учраас зориулалт болон Монгол Улсад наалдах үр өгөөжийг нь илүү тодорхой болгох шаардлагатай гэж гишүүд үзэж, хойшлуулахаар тогтов.
Ингэхдээ Монгол Улсын гаднаас авсан өр зээлийн хэмжээ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн. Нөгөө талаар холбогдох байгууллагууд өрийн хэмжээ, босгыг өөр өөрөөр тайлбарладаг учраас өрийн тодорхойлолтыг нэгдсэн нэг аргачлал, тогтсон тоотой болгох нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Сэтгэгдэл0
Хоолой өвдөхөд халуун ус ууж болохгүйг та мэдэх үү? Мөн ихэнх тохиолдолд антибиотик уух шаардлагагүй. Хоолойны өвчний талаар дэлгэрэнгүйг: healthnewsmn.blogspot.com
Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэхээс гадна цус шингэлж, цусан дахь холестрин бууруулах үйлчилгээтэй. Бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038