Тэгш байдал гэж Үндсэн хуулийн эхний хэсэгт тусгажээ. Тэгш эрх гэсэн социализмын үеийн орчуулгыг энэ удаа тэгш байдал гэжээ. Харин хуулийн өмнө эрх тэгш гэжээ. Олон улсын “egalite” гэсэн ойлголтыг ингээд л ганцхан үгээр бичээд боллоо юу? Тэгш байдал гэсэн энэ ойлголт зөвхөн хуулийн өмнө бүгдээрээ адилхан гэж хэлэхээс илүү их зүйлийг хэлдэг шүү дээ.
Хүмүүс хэзээ ч хаа ч бүгдээрээ адилхан өөрөөр хэлбэл тэгшхэн гэсэн ойлголт бол хэнийг ч илүүд үзэж болохгүй, хэнд ч илүү хангамж илүү эрх олгогдож болохгүй гэсэн ойлголт. Түүнээс гадна хэн ч тусгай эрх өөрөөр хэлбэл хуулийн гадуур онцгой эрх эдлэж болохгүй. Ингэж байж л төр улс нийгэм үүсэх боломжтой. Тэгээгүй гэвэл эртний зэрлэг дундад зуун эсвэл Монгол хүний сайн мэдэх ноёд феодалын үе л хэвээрээ гэсэн ойлголт.
Үндсэн хуулинд ингэж хуулийн өмнө бүгдээрээ адилхан бөгөөд бүх хүн адилхан эрхтэй гэдгийг хуулийн өмнө эрх тэгш гэж маш товчилж бичжээ. Үндсэн хуулийг философийн мэргэжлийн хүмүүсийн зөвлөлгөөгөөр эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл гэсэн гурван ойлголтыг тайлбарлуулан хийгээгүй тул хүн төрөлхтөний гурван том ойлголтыг хагас дутуу товчлон бичжээ. Товчилж болох. Гэтэл тайлбар байхгүй бол ойлгох боломжгүй. Өөрөөр хэлбэл хүн бүр өөрийнхөөрөө ойлгох алдаа гарна. Мэдээж тухайн үедээ философич байгаагүй ч гэсэн Өрнөдийн орнуудаас философич авчирч тайлбарлуулах боломжтой л байсан.
Тэгш байдал зөвхөн хуулийн өмнө гээд зогсох биш цааш үргэлжлэнэ шүү дээ. Жишээлбэл хүмүүст бүгдэд амьдрахад адилхан боломж олгогдох ёстой. Цаашаагаа хийж үйлдэж яваа ажил хөдөлмөрт бас адилхан боломж олгогдох ёстой. Энэ бүгдийг эрхжүүлэх чухал болохоос зүгээр бичээд л орхих зүйл биш. Мэдээж хүн төрөлхтөний философитой ийм сүүлд танилцсан Монгол хүний хувьд чөлөөт байдал, тэгш байдал болон эв нэгдэлт байдал гурав цоо шинэ өөрөөр хэлбэл дасахад хэцүү ойлголтууд. Монгол хүний түүх философигүй явж ирсэн ба шашинаас философи авч чадалгүй мухар сүсэг рүү орсоныг Буддизмын орж ирээгүй түүх батлана. Буддизмын дарма, самсара, нирвана гээд чухал ойлголтууд өнөөдөр ч нийт олны дунд тархаж чадсангүй өнгөрчээ. Монгол хэл албан ёсны хэл гээд байхад Түвд хэлээр маань мэгзэм уншсан хэвээрээ. Энэ бол бас л тэгш бус.
Чөлөөт байдал гэдэг эрх чөлөө болж чадвал сайн л байна. Гэхдээ энэ эрх чөлөө тэгш эрхгүйгээр хэрэгжихгүй. Тэгш эрх ч бас эрх чөлөөгүйгээр хэрэгжихгүй. Тиймээс эрх чөлөөг хэзээ ч тэгш эрхээс салгаж болохгүй. Эрх чөлөө гэдэг чөлөөтэй бодох, чөлөөтэй ярих хоёрыг урьдчилгаа болгодог. Нөгөөтэйгүүр хэн ч ямар ч шалтгаангүй баривчлагдаж болохгүй. Мухар сүсэгтэнгүүд Монгол хүний чөлөөтэй бодохыг хорьж бясалгал нэрийн дор сүсэг бишрэлд татан оруулдаг. Тухайн хүн өөрөө шүтлэгтэй байх бол эрх чөлөө. Харин бусдыг зориуд худлаа мухар сүсэгт уриалан дуудаж хомроглон барьцаалах нөгөөтэйгүүр бүлэглэн мухар сүсэгт татан оруулах бол гэмт хэрэг.
Тэгш эрх гэдэг бүгдийг тэгшлэх гэсэн ойлголт биш гагцхүү тэгшхэн боломж тэгшхэн хангамж тэгшхэн амьдралын боломж л чухал шүү гэдэг. Тэгш эрх ерөөсөө эрх чөлөөнд саад болохгүй харин хоёулаа хоорондоо нөхцөлддөг.
Монгол хүний улстөрийн эрх чөлөө болон улстөрийн тэгш байдал хоёрыг ярихад их л сонин дүгнэлтэнд хүрдэг. Монгол хүн хэрхэн Их хурлын гишүүнээр сонгогдож буй сонгуулийн үйл ажиллагааг ажихад Монгол хүнийг ингэж ч дорд хийж Монгол хүн өөрийгөө ингэж ч дорд оруулах гэждээ гэж нүд далдирам л байдаг. Тэнд юун эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл ярихтай манатай. Энд хэлэхэд Монгол хүн улстөрийн өмнөх нөхцөл байдалд байгаа гэдэг харагддаг. Жинхэнэ улстөр үүсэн хөгжиж чадсангүй.
Улстөрийн өмнөх үеийн Монголчууд улстөр гэж вэ гэсэн асуултын хамгийн энгийн хариултыг эрх ба мэдэлтэн хоёрын хоорондын харьцаа гэж л хариулах ёстой. Эрх мэдэл гэж буруу яриад байна шүү дээ. Эрх гэдэг нэг талаас иргэний эрхүүд. Жишээлбэл чөлөөт байхыг эрхжүүлэх болон энд ярьж буй тэгш байдлыг эрхжүүлэх. Нөгөө талд ард түмний сонгосон мэдэлтэнгүүд байгаа. Энэ мэдэлтэнгүүд өөрөөр хэлбэл шийдвэр гаргагчид эрх чөлөө болон тэгш эрх хоёрыг баталгаажуулах учиртай.
Тиймээс энд гарах асуулт бол мэдэлтэнгүүд Монгол хүний эрхүүдийг хэрхэн хүлээн авч түүнийг ард түмний нэрийн өмнөөс хүндэтгэх вэ гэсэн моралын асуулт тавигддаг. Монгол хүний хувьд энэ бүгд үлгэр л болж хувирдаг.
Энд ярьж буй эрх чөлөө болон тэгш эрх гэсэн хоёр ойлголтуудыг тухайн хүн боловсролгүй бол энэ хоёрын хэрэг гарахгүй. Ерөөсөө боловсролгүй хүн нийгэм дотор өөрийгөө авч явж чадахгүй. Хөдөө хээр бол өөр хэрэг.
Монгол хүнийг эрх чөлөөтэй бас тэгш эрхтэй болгох гэвэл боловсролтой болгох л хэрэгтэй. Гэтэл 90 онд ардчилал эхлэхдээ Монгол хүний боловсролыг зогсоож боловсролын систем нурсан. Тухайн үед боловсролгүй залуу сайд болж боловсролын системийг ёстой нэг нурааж ард түмэндээ мөн ч их балаг тарьсандаа. Хэрэг хуучрахгүй. Хэн ч мартаагүй.
Өнөөдөр Кембриж гэж төөрөгдүүлж мөнгө идэж уусан хүмүүс хэвээрээ л. Боловсролыг устгасан 90-ээд оны хүмүүс өнөөдөр түүнийгээ засаж залруулах цаг болжээ. Өөрсдөө боловсролгүй хүмүүс хэрхэн л улс орныхоо боловсролыг утсгасан түүхэн баримт бэлэн байна шүү дээ.
Монгол хүнийг зориуд маериаллаг зүйлээр хэт хөөцөлдүүлж амьд явахад хэрэгтэй хоол унд хувцас байр орон сууцтай зууралдуулсаар боловсрол олох ямар ч цаг завгүй болгожээ. Оройн сургууль, эчнээ сургууль, мэргэжил дээшлүүлэх гээд бүгдийг устгажээ.
Техник мэргэжлийн сургууль болон техникум гээд мэргэжил олгодог байгууллагуудыг бүгдийг устгаж хэнд ч хэрэггүй их сургууль цаашлаад дээд сургууль нэртэй бөөндөж төлбөрөөр бизнэс хийсэн байгууллагууд нийт боловсролын системийг завхруулжээ.
Боловсролгүй Монгол хүнийг хэзээ ч хаа ч юунд ч ашиглаж ямар ч уурхайн хар ажилчин болгоход амархан гэдэг бол гадаадын мөнгө хүүлэгчидийн зорилго шүү дээ. Тэднийг дотоодын боосууд сүүлийн олон жил хөөргөсөндөө.
Монгол хүн гадныханаас өнөөдөр шиг ийм их хамааралтай байсангүй. Улстөрийн товчоо тухайн үедээ хувиа бодож ардчилалынхан танхайрсанаар хэт их гаднаас хамааралтай байдалд орцгоожээ.
Хөрөнгөжих гэсэн, хараа хяналтгүй болгосоныхоо дараа ард түмний өмчийг хулгайлж, гадны гар хөл болсон хүмүүс өнөөдөр утаандаа манартсан Улаанбаатарыг хөсөр болгожээ. Өөрсдөө болохоор гадаад руу өвөлжөө рүүгээ утаанаас зугатаагаад нисээд явчихдаг.
Нэгэнт мэдэлтэнүүд өөрсдийгөө бүрэн халдашгүй эрх гэх мэт өөртөө нэмэгдэл эрх өөрөөр хэлбэл иргэн гэдгээ давуулан эрхжүүлж тусгай эрх үйлдвэрлэж эхлэсэн ардчилалын осолтой араншин бол зөвхөн Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй олон улсын хүний эрхийн тунхаг гэсэн дээд зарчимыг эвдэж буй.
Үндсэн хуулиндаа тэгшхэн гэчихээд яахаараа саарал ордонд орохоороо халдашгүй болчихдог билээ? Монгол хүмүүс бүгдээрээ адилхан. Яахаараа гудамжинд явж байгаад санамсаргүй саарал ордонд орж ирж суучихаад халдашгүй байдаг билээ? Халдашгүй болж буйгийн шалтгаан юу вэ? Хэрвээ халдвал юу илэрчихгээд байна вэ?
Эрхийг мэдэлээс салгахгүй бас мэдэлийг эрхээс салгаж ойлгоогүй тохиолдолд улстөрчид ард түмний төлөө гэхээс илүү өөрийнхөө төлөө л явцгааж байна шүү дээ. Хэн нэг улстөрч ард түмний төлөө гэвэл саарал ордон яах бол?
Чөлөөт иргэд, тэгш ард түмэн гэсэн ойлголтууд бүгдээрээ Республикээс гаралтай. Шийдэх мэдэл ард түмэнд гэвэл демократи буюу ардчилал. Хуучинаар ардын засаг гэж ардчилалыг зөв орчуулжээ. Харин республикийг Бүгд найрамдах гэж буруу орчуулсан.
Яагаад өнөөдөр республик ярихгүй байна вэ? 1921 онд Ардын засаг болж ардчилсан. Харин 1949 оны дараа Бүгд найрамдах болсон биздээ. Тэгвэл 90 оны ардчилалын дараа яагаад өнөөдөр хүртэл Бүгд найрамдах болж чадахгүй явна вэ?
Эцсийн эцэст хүний эрхүүд тухайн хүнд ашиг болох ёстой. Хэрвээ ямар ч ашиг болохгүй тийм амьдралын нөхцөл байдалд оруулчихсан бол Монгол хүн энэ олон эрх чөлөө болон тэгш эрхүүдээр юугаа хийх вэ дээ. Ихэнх Монгол хүмүүсийн оршихуйн асуудал шийдэгдээгүй тул ёстой л цаанаасаа зурсан зураг гэж л мухар сүсэгээр тайлбар авахаас өөр яах вэ дээ.
Ихэнх хүмүүс тэгш эрхгүй байна гэдэг эрх чөлөөний үхэл гэсэн үг.
Доктор С.Молор-Эрдэнэ
Сэтгэгдэл0
... Монголыг Хятадын харьяанд оруулах ажлаа , хужаа хорон санаагаарaa илээр бус далдуур ээлж дараатай гүйцэтгэж , АНУ ын санал тоолох хар машинаар хууран мэхлэх арга замаар , ард олны сонголтыг өөрчлөн Монголын Төрийн эрхийг хууль бусаар эзэгнэж , Монголын эдийн засаг , санхүүгийн тогтолцоог бусниулан , … гулгуулж , хулгайлах замаар уутных нь амыг хоослон , , Хүчний байгууллагын жигүүрийг нь тасдан , хужаа этгээдүүдээр дүүргэн , Хилийн цэргийн эрх , үүргийг Боомтын хуулиар өөрчлүүлж Гадаадын Иргэн харьяaтын алба буюу бас л хужаа түшмэдүүдэд эрхийг нь шилжүүлэн ,Монголын ажил хэрэгч хүмүүс сулран доройтож, дампуурах ,зарим нэг нь ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн шоронд тамлагдан зовж байх үед , Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаран сандран баталж , Хятадын эдийн засгийн эзэрхийлэлийг хуульчилж , Монгол төгрөг Доллар , Юаны өмнө ганхаж , China of Bank нь Монголын санхүүгийн зах зээлийг Хятадынх болгох ажлаа эхэлж , Монголчуудын хүнсний аюулгүй байдал алдагдаж , Монголчууд Ардчилсан Их Өрөнд буюу одоогийн байдлаар 8 тэрбүм $ ын өрөнд бурантаглуулж , Хууль бус Ардчилсан Төрийн далд явуулгаар хэдэн арван мянган Хятад хүмүүс хууль бусаар иргэншил аван Монголд маш богино хугацаанд Цахимаар газартай болж , Монголчууд өнөө маргаашгүй тусгаар тогтнолоо алдах хэмжээнд тулан ирж , Газрын тухай шинэ хуулиар Xарийнхан тэр тусмаа Хятадууд 100 жилээр Монголын газрыг эзэгнэх эрхтэй болгох бусармаг төсөл биеллээ олохоор хаалга тогшин зогсож байгаа энэ үед , Хятадын Си хэмээх эрхэмийн хэлсэн үгийг чи бээр , ... Үнэн , ... хэмээн бодож байгаа бол чамд юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. ... Нүд , чихээ боочихоод хулгай хийхдээ намайг хэн ч хараагүй , сонсоогүй хэмээн боддог тэнэг хүн шиг л санагдаж байна. ... Бүх Монголчуудад хандан Хятадын хамгийн бүдүүн дарга Си гээч нь , ... бидний садан төрөл Ц Элбэгдоржийн хүчин зүтгэлээр Монгол улс , Монголын бүх баялаг манайх болоход тун ч ойртлоо хэмээн баярласандаа , … Миний Монгол , … хэмээх Д Нацагдоржийн шүлгийг Хятадаар уншиж өөрийнхээ юу бодож, санаж байгааг Монголын олон түмэнд гэнэгүй байж байгаад илчилснийг нь бодвол нүд , чихээ боосон чи бээр сонсоогүй байх гэж бодож байна. ... Худалч хүн хэзээ ч үнэнээ хэлдэггүй юм , Хулгайч , дээрэмчин хүн хэзээ ч би танай баялгийг хулгайлж , дээрэмдэнэ хэмээн бузар санаагаа илээр зарладаггүй юм , ... Хятадын бүдүүн дарга Си , ер нь ямар ч Хятад хүн , … бид Монголыг далдуур эзэлж , бүх Монголчуудыг устгах бодлого барина гэж ил тунхагладаггүй юм, … Xарин ч Хятад , Манж худал , хуурмаг сайхан нялуун үгсийг мянга түмээр нь давтаж , өнгө татах гоо охид , тэрэг дарах бэлэг сэлтийг тооцоотой бодлоготойгоор тараaж , гэнэн тэнэг, шуналдаа идэгдсэн түшмэдүүдийг хахуульдан авч , өөрсдийн угсаа нэгт хужаануудын туслалцаатайгаар улс орныг дотроос нь эзлэх бодлогыг мянга мянган жил явуулж ирсэн гэдгийг Монголчуудын түүхэн дэх гашуун цаг үе , урвагчдын бусармаг үйлдэлийн харласан зам мөрөөс мэдэж авч болно гэдгийг өчүүхэн ухаандаа ойлгох гэж оролдтугай. . , ... . ... Эцэст нь Хөх тамгат Монголчуудын Монгол орон, удахгүй ардчилсан хужаа луйварчид урвагчид болох хорон муутангуудаас , Хан Тэнгэрийн хилэнгийн хүчээр салж , амар амгаланд хүрэхэд улс орондоо хар буруу санасан , харийн бүхэнд сэтгэлээ худалдаж урвагсад Монгол улсад оршин амьдрах эрх нь бүрэн хаагдсан байх болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Монголын тусгаар тогтнолыг хүндэтгэн үзнэ гэж Хар Хятадын хамгийн бүдүүн дарга нь наанаа инээд алдан хэлээд , ... цаагуураа Д Нацагдоржийн Миний нутаг шүлгийг уншихдаа Монгол бол их баян орон бас Манай газар нутаг ваа … !!! , хэмээн Хятад хар санаагаа гарган хашгирч байхад нь , ... Хөх тамгат Монголчуудын уурсан хилэгнэсэн сэтгэлийг илтгэх мэт Тэнгэр нижигнэж бороо асгарч , хүйтэн салхи тавин цаанаасаа жиндүү жихүүцэм болж , Монгол орон хар санаат харийн гийчдэд хэрхэн хандаж буйгаа байгаагаараа илэрхийлсэн , цагаа олсон харанхуй өдрүүд өнгөрлөө . Ороо нь ороогоороо , жороо нь жороогоороо гэдэг шиг Ардчилсан хужаа Ц Элбэгдорж тэргүүтэй ардчилсан хужаа луйварчид урвагчдын 20 гаран жилийн урван тэрслэлт , хулгайлт , луйвардалт, хорлон сүйтгэх ажиллагааны дүнд Монгол манайх болоход их ойрхон байна хэмээн Хар Хятад бүдүүн Си дарга нь хашгирч буй нь цаанасаа зэвүүцэл төрүүлж буйг нуух юу байхав дээ . !!! ... Дэлхий зах зээл дээр 120 $ байдаг коксжих нүүрсийг 30 $ орчим үнээр 30 тэрбүмыг зарах гэрээ байгуулан илт дээрэмдэх гэж байхад нь Монголчууд яагаад баярлах ёстой гэж, !!! ... Монголчуудыг тамлаж , алж устггахын тулд Хятадаас оруулж ирсэн эрүүдэн шүүх сандал дээр суугаад хэн гэгч Монгол хүн нь зовж тарчилж байгааг Монголчууд бид мэдэхгүйдээ баярлан хашгирах ёстой юм уу , ... Өвөр Монгол хүн болж төрснийхээ төлөө Хятадуудад зодуулж дээрэлхүүлэн , цөлөгдөн алуулж устгуулсан Өвөр Монгол эрчүүл , … Хан үндэстний жулдрай эрд хүчирхийлүүлж доромжлуулан байж тэдний үр удмыг гаргaсан хөөрхийлөлт Өвөр Монгол эмэгтэйчүүдийн туулсан гашуун хувь тавиланг давтах гэж буй даа Хөх тамгат Монголчууд баярлан хөөрөх хэрэг үү . !!! ... Үгүй дээ Бидний Хөх тамгат Монголчууд Хар Хятадтай ойртсон хатуу хүтүү , гэсгээлт бусармаг өдрүүдэд баярлах бус бухимдан уурсан хилэгнэцгээж байна. ... Монгол Монголоороо үлдэхийн тулд хар доторт хужаануудын харлуулж , доромжилж хэлсэн бохир үгсийг үл тоон Тэнгэрээс тогтоосон хэцүү цагуудыг тэвчин, шүд зуун хүлээзнэж байна . ... Идсэн эрүү хувхайрч идүүлсэн дов ногоорох болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж, тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Ирсэн гийчин буцаж , орсон бороо арилдаг . !!! ... Ардчилал Монголд ялж , алив сайн сайхан бүхэн хэрхэн буртаглагдахыг нүдээр үзэн гэрчилж , шударга үнэн алдагдаж , худал хуурмаг ноёлж , архидалт завхайрал газар авч авилгал , хулгай ердийн зүйл болон хувирч, түрийний бөөс мэт хужаанууд Төрийн эхийг зайдагнаж , Түмэн олон зовлонгын далайн зах ирмэгээр зүрх алдан алхацгааж байгаа дүр зурагтай cүүлийн 20 иод жилд Хятад гэж ямаршуу улс орон вэ, ... aрдчилсан хужаа Ц Элбэгдорж гэж хэн бэ , тэр хэний төлөө , юуны төлөө зүтгэдэг вэ , … Шинэчилсэн нэртэй Ардчилсан засгийн газар нь ямар чадвартай вэ , юуг эрхэмлэдэг вэ , … Монголын нийгэм , улс төрийн амьдрал чухам хаашаа залагдаж байнa бэ, … гэх мэт олон асуудaлд ихэнх Монголчууд өөр өөрийн гэсэн бодол , үнэлэмжтэй болсон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна . ... Хонины арьс нөмөрсөн чононцор мэт Ардчилсан хужаа , луйварчид , урвагчдын үнэн нүүр царайг мэдэж , ... Тэд 2012 онд хэрхэн АНУ ын хар машинаар Ард түмний саналыг өөрчлөн Монголын Төрийг удирдах эрхийг хууран мэхлэх арга замаар гартаа оруулж авсан гэдэг үнэн түүхийг ойлгох хэмжээнд хүрсэн гэж бодож байна , ... Тэд хэрхэн өөрсдийн хууль бусаар Монголын иргэншил олгосон Хятадууддаа Цахимаар Монголд эзэмшил газартай болгож чаддагыг харж байна , ... Тэд хэрхэн хуурамч хортой эм оруулж зараад Монголын нялх үрсийг хордуулчихаад Эмийн санчийн буруу болгоод өнгөрөөдгийг Монголчууд харж байна , ... Тэд хэрхэн Монголчуудыг бичиг үсэггүй харанхуй ард түмэн болгохын тулд олж авсан оюуны бүх л амжилтыг зориудаар гутааж , үнэн түүхийг нь худал түүхээр орлуулж , Монгол кирилл үсгийг нь адлан , балчир бага хүүхдүүдийн сурах боловсрох ариун газруудыг бурангуй санааг сурталчлагч ном хэвлэлээр дүүргэж байгааг бид харж байна ,... Тэд хэрхэн Улаанбадрах сумыг тэр чигээр нь хүн , мал амьтан амьдрах аргагүй үхмэл газар нутаг болгочихоод жишим ч үгүй бусдыг буруутгаад сууж чаддагыг бүгдээрээ харж байна , ... Тэд хэрхэн Монголын Банк санхүүгийн системийг уналтанд оруулж , байгаа бүх баялгийг хулгайлж дээрэмдэж аваад , Монгол банкны хөрөнгийг цөлмөөд , Монголын ард түмнийг Ардчилсан Их Өрөнд бурантаглуулаад хохь чинь хэмээн даапаалангаа , Валютийн өсөлтийг Улс төржүүлж болохгүй хэмээн улин дуугарч чадаж байгааг бултаараа сонсож байна , ... Тэд хэрхэн Монгол Улсын Тусгаар тогтнол , Бүрэн эрхт ёс зүйг үл хүндэтгэн Ар Монгол хэмээн Харийн эзэмшил дэх муж мэтээр хашгирч , гуугалж , Монголын газар нутагт шунасан сэтгэлээ олонд илчлэхдээ үл айж зовон эрүүл ухаанаа гээж , тэчьядаж, галзууран хийрхэцгээж байгааг хөх тамгат Монголчууд харж байна , сонсож байна, ... Гэвч аливаа бүхэнд хэмжээ хязгаар гэж байдаг бөгөөд ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн дов ногоорох болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Ирээдүйд юу болохыг үл гадарлах Молор Эрдэнэ гээч нь өөрийнхээ өчүүхэн ухааны хэрээр, амныхаа зоргоор чалчих ухвар муут үгсүүд болох Монголыг Хятадтай ойртох хэрэгтэй гэсэн тэнэг ятгалгыг сонсоод дургүй минь байна. ... Хөх тамгат Монгол эрчүүд , ... Өвөр монгол эрчүүдийн гашуун хувь тавилант түүхийг давтахын тулд , алуулж хядуулж устгуулахын тулд Хар Хятадтай ойртох хэрэг үү , !!! ... Гэрийн Эзэнгүй Монгол айл бүрд нэг Хятад эр Коммунист намынхаа даалгавраар тэжээлгэн сууж Монгол эхнэрийг хүчирхийлж хужаа хүүхэд үйлдвэрлүүлэхийн тулд Хар Хятадтай нийлэх үү, ... !!! , Мянга мянган жилийн тэмцэлт амдьрал , босоо хэмнэлтэй харгуйн замналдаа Хөх тамгат Монголчууд хайрлан хамгаалж ,ариунаар надигна ж ирсэн өөрийн газар нутагтаа сайн дураараа Хятадуудын боол болж , гурав алхахдаа зөвшөөрөл авч амьдрахын тулд Хар Хятадтай ойртох уу, !!! ... Үр удам минь Хортой хүнс идэж , бохирдсон ус уухын тулд Хар Хятадтай нэгдэх үү, !!! ... Аугаа Их Монгол Улсын баатарлаг түүхийн гайхамшигт хуудсуудыг , Хятадын түүх хэмээн хужаа муур багш Бао баабар , хогын цэгийн хөлсний манаач Молор Эрдэнэ тэргүүтэй угаадас бичигчид дураараа Үнэнийг баллуурдах эрхийг нь хангахын тулд Хар Хятадтай ойртох хэрэг үү, !!! ... Харсаар байж , мэдсээр байж Үзэсгэлэнт хөдөө тал нутгaa мал сүрэггүй болгoж , элдэв хашаагаар хашигдсан луухаануудын ногооны газар болгoж хувиргахын тулд , үгүй бол ашигт малтмалыг олборлох гэж голын усыг ширгээж , хөрсийг нь улаар нь эргүүлж хаяулaхын тулд Хар Хятадтай ойртох хэрэг үү. ... !!! , ... Бүү горьд , ... Хэзээ ч ийм зүйл болохгүй !!! , ... Хөх Монгол хэзээ ч Хар Хятадтай аль ч талаар ойртохгүй . !!! … Муу адгийн гуйрамчин урвагч Молор Эрдэнэ чам мэтийн новшнууд болон үр удмууд чинь Их Монгол Улсын газар нутаг дээр гишгэх эрхгүй болсон гэж мэдтүгэй . !!! ... Хан Тэнгэрийн хилэнгийн галд чиний Хятадаас юу үлдэх юм бэ, ... !!! , Тэнгэрийн өөдөөс тэрсэлсэн хэн боловч , ямар ч улс орон үндэстэн хүйгээрээ устан мөхдөг гэдгийг мэдтүгэй , !!! ... Юу тарина , түүнийгээ хураана. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
uruvdmuur ium, bichdeg bulai ve chi. Molor-Erdene bol jinhene philosophich.
Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
MONGOL D GANTS UNEN MEDLEGTEI HUN TEI , GITEL MONGOL D HEREGGUI BAIN
ёстой шал худлаа цэцэрхсэн ухаантай болох гээд ядцан байна даа. Тэгш байдал, хуулийн эрх хоёрыг хооронд нь холиод яагаад байгаа юм бэ? залхуу хүрээд уншсан ч үгүй!
Ene neg nomnii tsagaan soliotoi yumiig yah gej dandaa tavidag yum, bichij baigaa yum ni hun oilgoh yum neg ch alga, ter tasgiinh ni nuhur Argo ruu ni yavuul
Өөрийнхөө мэддэг зүйлсээ ч ойлгомжтой найруулж чадахгүй байж мэдэхгүй юманд цэцэрхэх ямар ч муухай байдаг юм бэ??? Ёстой ичмээр дамшиг юм даа.Хайран ч ДОКТОРЫН цол.Монголоо алдсан амьтан
Энэ залуу эруулуу эртээр оорийгоо гун ухаантан гэж хуцаж бналээ албан тушаал горьдсон бас нохойнцор байхдаа
Хэрэв хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж үндсэн хуулиндаа заасан бол УИХ гишүүд халдашгүй эрхтэй гэдэгтэй харшлах уу?
боловсрол, мэдлэг, чадвартай хүн гэвэл Монголд энэ залуу л байна даа, үлмэдэх мэтийн бахнууд зүгээр л атаархаад л хихихи ...
mundag zaluu shuu
ЖИНХЭНЭ ЭРДЭМТЭН ЭХ ОРОНЧ
Ene erguug yamar taarsan nuhduud ni ynshidag bna daa
hunii bichsen zuiliig unshaad iolgoj chadah meleggui baij eldveer dairch setgegdelee bicheed yaah ne ve dee aan? yaana daa mongolchuud
Mongoliin buh gajuudaliig ene Hunees oor ingej todorhoi harj chadaj bgaa oor Hun ba uu.. medeej bgaa gehdee ted bugd manai haan yamar goyo huvtsastai yum be gej adilhan alga tashij bgaa yum.. bid odoo haan huvtsasgyi nutsgen ba shte gej heleh tsag bolson.. Ene Hun mongol ulsiin bolohgyi bgaa buh asuudal n yag yuund bgaa be gedgiig ug undeseer n tailbarldag.. ug undesees n zasahgyi Bol yuuuch bariad butsaad unachhana shu dee.. bainga demjij ba, gadaadad yum uzsen sursan amidarsan humuus zurgiin yalgaag oloh tsemtseend bainga turuulj baina,, bid niigemiin ene gaj systemiig oorchlohgyi Bol chadaltai mongoloo gesen zaluus mongoldoo ochih n yuul Bol.. gehdee mongol nutagtaa gej l Ochh bh
Deerh olloo' gej bichsen hund helhd.. chi zugeer l zurgiin yalgaag olj chadahgyi muu IQ-tei bainaa l gesen ug ldee.. tag holduu muhar susgetei Cham shig garuud olon bolood bgaa n Mongoliin asuudal bolood baina, Yuma sain Uzej ajilaa sain hii tegeel boloo.. chinii uureg Bol dagaj gaj muhar holduu bolj bolohgyi..
Tand baiarlalaa. munharsan uhriig ulam munhruulj bool bolgoh zorilgotoi tord garsan mongol hun sygnuudiin esreg ta gantsaardana. ted tsaanaasaa ugjaastai. naad munharsan sureg chini mankaftur booliin zamdaa ergeltgui Orson. haashaa harj sheej baah, ali zyg ruu harj untahaa lam bagsh gedeg shar huvalzaasaa asuudag tarhigui, adguusnaas dor Orson. mongol gun uhaan gej bii. mongol shunal gej bii. mongol shunald hiazgaar baihgui. ted avgai huuhdiinhee baitugai ooriinhoo nydiig uhaj chadna
Хуцдаг новш вэ их л манай Германд гэж ярих юм энэ Молор-эрдэнэ гэсэн товаришийг судлаад шалгавал яасан юм бэ энэ хаанаас гараад ирсэн юм Н.Энхбаярыг дагажихсан навсаганаж явсан энийг гомо гээд бса унэнуу таминь