sonin.mn

2014 оны 11 дүгээр сарын 10-16-ны өдрийг хүртэлх хугацаанд Улсын хэмжээнд 159.557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.305 (6.5%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Мөн 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 38.4 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна.  

Харин сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагын ирцийн тандалтыг Нийслэлийн 7 дүүргийн харуулдан тандалтын 34 нэгжид хийхэд 2014 оны 11-р сарын 21-ний өдрийн байдлаар хүүхдийн ирц 93.0-98.1 хувьтай гарсан байна.

Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд
alt
2014 оны 11 дүгээр сараас риновирус, бокавирус, респиратор- синцитиаль вирус, коронавирус, энтеровирус, аденовирус зэрэг иж томуугийн вирус илэрч, томуугийн вирус хараахан илрээгүй байна.

Иймд томуу, томуу төст өвчний түвшин нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хэмжээнд хүрээгүй байгаа учраас дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлж байна. Үүнд:

 1. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс гэрийн идэвхтэй эргэлт, үзлэгийг эрчимжүүлэх арга хэмжээг авах,

 2. Нийслэлийн эрүүл мэндийн нэгдлүүд орны ачааллыг бууруулах чиглэлээр зохицуулалт хийх,

 3. Хүн амд томуу, төст өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх зэргийг анхаарч ажиллахыг зөвлөж байна.

Шуурхай удирдлагын төв