sonin.mn

Хөхvvрийн ам цаашилж, хvйтний ам наашилмагц эрчим хvчний салбарын хvндрэл, бэрхшээлийн талаар амтай бvхэн нь дуугарч, утааны эсрэг элдэв төсөл, хөтөлбөр гээчид ядуухан төсвөөсөө илvvчилдэг болоод олон жил өнгөрч байна.

Тэгвэл энэ өвлийн ид ачаалал эхлэх арваннэгдvгээр сар гарангуут эрчим хvчний мэргэжилтнvvд салбар сөхөрлөө хэмээн харанга дэлдэж, vvнийг нь нотлох мэт цахилгааны хязгаарлалт хийх нь нэмэгдлээ.

Манай эрчим хvчний салбар ЗХУ-д vйлдвэрлэсэн тоног төхөөрөмж бvхий хэдэн цахилгаан станцынхаа хvчээр vйлдвэрлэлээ явуулдаг. Vйлдвэрлэсэн эзэд нь vгvй болоод хориод жил өнгөрч байхад тэр хэдэн станцын тоног төхөөрөмжvvд бас хуучирч, хоцрогдох нь ойлгомжтой.

Уг нь эрчим хvчний салбарыг улс орны хөгжлийн “амин судас” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд эрчим хvчний салбарыг эдийн засгийн хөгжлийн гол хөшvvрэг хэмээн хvлээн зөвшөөрч онцгой анхаарал тавьдаг билээ.

Гэтэл харин манайд олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласаар, техник технологийн бvрэн шинэчлэл хийгдэхгvй байсаар, шинэ цахилгаан станц баригдахгvй хvлээгдсээр, 40-50 жилийн настай хуучирсан станцуудыгаа тордсоор байна.

Тухайлбал, оны эхний хоёр улиралд 65 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан эрчим хvчний салбар 2014 оны төгсгөл гэхэд 70 тэрбум төгрөгт дөхнө гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Өөрөөр хэлбэл, манай улс 1кВт цахилгааныг ОХУ-аас 165 төгрөгөөр, БНХАУ-аас 180-300 төгрөгөөр авдаг бол дотооддоо 116 төгрөгийн өртөгөөр vйлдвэрлэдэг. Ингэж өндөр vнээр авсан эрчим хvчээ харин 95 төгрөгөөр зах зээлд нийлvvлж байгаа.

Товчхондоо манай улсын эрчим хvчний хэрэглээ 870 орчим мВт-д эргэлдэж байгаа бол энэ тоо 2020 он гэхэд 10 тэрбум килоВатт цагт хvрэх тооцоо бий. Гэтэл цахилгааны хэрэглээ сvvлийн гурван жилд огцом нэмэгдэж, тvvнийгээ хангаж хvчрэхгvй хомсдолд ороод байна. Энэ байдал удаан vргэлжилбэл хямрал болох нь дамжиггvй.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө нийслэлд тавдугаар цахилгаан станц шинээр барих тухай яриа гарсан ч өнөөг хvртэл нэг ч тоосго өрөгдөөгvй. Өнгөрсөн хавар хувийн хөрөнгө оруулалтаар барилгын сууриа цутгаж, бvтээн байгуулалт эрчтэй өрнөнө гэсэн ч сураг алдарсан.

Уг нь жил бvр л энэ салбарыг элгээрээ хэвтлээ гэцгээдэг ч эрчим хvчний шинэ эх vvсвэртэй болох, хэрэглээгээ хянаж хэмнэлт гаргах талаар дорвитой шинэчлэлт хийж, шийдвэр гаргасан нь vгvй. Харин улсын төсөв, гадны зээл, тусламжаар зөвхөн хуучин станцуудаа шинэчилж, засварлах ажлыг чухалчилдаг болсон. Сvvлийн 10 хvрэхгvй жилийн хугацаанд л гэхэд III, IV ДЦС-ын шинэчлэлд 132 сая ам.доллар, Дарханы ДЦС-д 15 сая евро, Дорнодын ДЦС-д 10 сая евротой тэнцэх хэмжээний хөрөнгийг зарцуулсан баримт ч байдаг.

Vнэ нэмдэг хэрнээ эрчим хvчний салбар алдагдалтай ажилладагт гайхах хvн цөөнгvй. Гэвч vvнийг төрөөс татаас өгөх, нөхөн олговороор аргацааж байснаар тайлбарладаг. Энэ удаагийн өөрчлөлт ч зөвхөн алдагдлаа арилгахын төлөө чиглээгvйг хэллээ. Тодруулбал “Хувийн компанийн алдагдлыг нөхөхийн тулд vнэ нэмдэггvй” гэж ярьсан нь ч бий.

Гэлээ ч vнийн нэмэгдэл дээрх алдагдлыг бууруулах нь мэдээж. Эрчим хvчний vнийг чөлөөлснөөр vнэ өснө гэсэн айдас иргэдийн дунд их байдаг. Тэгвэл тус салбарын алдагдал болох 70 тэрбум төгрөгийг улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх нь ойлгомжтой. Хатуухан хэлэхэд энэ бvх алдагдалыг ард тvмэн нуруун дээрээ vvрч өнөөдрийг хvртэл төлсөөр байгаа нь гашуун vнэн.

Яг vнэндээ эрчим хvчний салбар яагаад өнөөдөр ийнхvv 70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллав гэдэг нь ихээхэн асуудалтай. Өөрөөр хэлбэл, цахилгаан станц, эрчим хvчний vйлдвэрлэлийг эдийн засгийн аргачлалаар бус улстөрөөс хараат байдлаар удирдснаас улбаатай гэж учир мэдэх хvмvvс ярьж буй.

Хэрвээ эдийн засагчаар удирдсан бол тодорхой хугацааны дараа элэгдэл, хорогдлын шимтгэлийн зардлаараа техник, технологио өөрчилж, vгvй ядахад шинэчлэх хэмжээний өөрийн гэсэн хөрөнгө хуримтлуулах боломжтой байсан аж. Энэ бол хэн нэгний цээжний бангаар хэлсэн vг биш, олон жилийн ажиглалт судалгааны явцад гаргасан тооцоонд vндэслэсэн гаргалгаа гэсэн.

Харамсалтай нь манай улсын хувьд эрчим хvчний салбараа улс төрийн аргачлалаар удирдсаны vр дvнд станцуудад өөрийн гэх сохор зоос ч байхгvй ийнхvv өрийн сvлжээнд оржээ гэхэд хилсдэхгvй. Улс төрчид нь улсын ажлыг унагаж, худал vнэн амлан эл салбарыг хорлож байгаа нь өнөөдрийн бодит vнэн.

Товчхондоо бол эрчим хvчний салбарыг улс төрөөр бус, эдийн засгийн аргаар удирдах цаг болчихоод байгааг эрхэм эрх мэдэлтнvvдэд сануулах гэсэн юм. Эс бөгөөс элгээрээ хэвтсэн энэ олон салбарын тоо нэмэгдэхээс бус буурахгvй, бvр гарах гарцгvй, бvх нийтээрээ тас харанхуйд тэмтчиж сууж магадгvй болчихоод байна.

Р.Саруул

Эх сурвалж: