sonin.mn

МОСКВА. /mskagency.ru/. Аугаа эх орны дайны ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг бэлгэдсэн хөшөөг ОХУ-ын нийслэл Москва хотод босгох асуудлыг тус хотын эрх баригчид хэлэлцэж магадгүй.

Энэ тухай Москва хотын Думын депутатууд болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын НИТХ-ын төлөөлөгчдийн уулзалтын хүрээнд Москва хотын Думын дарга Алексей Шапошников мэдээлжээ.

 “Монголын ард түмний хөшөө нь бидний хувьд ирэх оны чухал үйл явдал юм. Энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой бөгөөд одоо энэ тухай хэлэлцэх маш тохиромжтой үе юм. Бид тусдаа уулзалт зохион байгуулж, энэ асуудлаар зөвлөлдөхөд бэлэн байна” гэж А.Шапошников хэлжээ.

Тэрбээр мөн Москва хотын Дум энэ асуудлыг хотын хөшөө дурсгалын асуудал эрхэлсэн хороонд заавал хүргүүлнэ гэдгийг тэмдэглэсэн байна. Монголын ард түмний хөшөөг босгох саналыг Улаанбаатар хотын НИТХ-ын дарга Д.Баттулга Москва хотын Думын гишүүдэд тавьжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: