sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. Өнгөт арьст хүүг буудан амь насанд нь хүрсэн цагаан арьст цагдааг цагаатах шийдвэрийг тангарагтны шүүх гаргасны дараа үүссэн хүчирхийлэл бүтэн өдөр үргэлжилсний улмаас АНУ-ын Миссури муж улсын эрх баригчид аюулгүй байдлыг чангатгаж байна.

Наймдугаар сард тус муж улсын Фергюсон хотод 18 настай Майкл Браун хүүг буудан аминд нь хүрсэн цагдааг яллахгүй байх шийдвэрийг энэ даваа гарагт тангарагтны шүүх гаргасан юм.

Тус хотын оршин суугчид шүүх ийм шийдвэр гаргасныг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг гэж шүүмжилж байна. Эмх замбараагүй байдлын үеэр дэлгүүрүүдийг дээрэмдэж, гал тавьжээ. Цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэж, 61 хүнийг баривчилсан байна.

Миссури муж улс эмх замбараагүй байдлыг дарахын тулд Фергюсон руу 2200 цэрэг илгээхээр шийджээ. Тангарагтны шүүхийн шийдвэрийг Вашингтон, Нью-Йорк болон тус улсын бусад хотын оршин суугчид эсэргүүцэн жагсаж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: