sonin.mn

ХОНКОНГ. /NHK/. Эсэргүүцлээ илэрхийлж байсан гол бүсүүдийн нэгнийх нь бэхлэлтүүдийг зайлуулсан ч Хонконгийн цагдаа нар болон ардчиллыг дэмжигч эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу мягмар болон лхагва гарагт Ковлуны хойгийн Монкок дүүргийн замыг хаасан бэхлэлтийг холбогдох албаны хүмүүс зайлуулсан билээ.

Үүний улмаас жагсагчид, цагдаа нар мөргөлдсөн юм. Цагдаа нар энэ хоёр хоногт 148 эсэргүүцэгч, тэдний дотор оюутнуудын удирдагч нарыг баривчилжээ. Бусдыг нь эсэргүүцлээ илэрхийлж байсан бүсээс нь хүчээр холдуулсан.

Гэхдээ өчигдөр орой жагсагчдын зарим нь буцаж цуглан, өөр гудамжийг эзлэхээр оролдож, цагдаа нартай мөргөлджээ.

Хэдэн мянган цагдааг байрлуулсан байна. Шүүхийн шийдвэрт багтаагүй үлдсэн хоёр бүсдээ эсэргүүцэгчид кампанит ажлаа үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Хонконгийн Засгийн газар болон ардчилсан сонгууль явуулахыг шаардаж байгаа оюутан эсэргүүцэгчид шинээр яриа хэлцээ хийх шинжгүй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: