sonin.mn

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Европын хүнд байдалтай байгаа эдийн засгийг сэргээж, өсгөхөд туслахаар Европын Комисс 315 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргалаа.

Францын Страсбург хот дахь Европын парламентад Европын Комиссын шинэ Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер лхагва гарагт энэ төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Европын эдийн засгийг сэргээж, ажлын илүү олон байр бий болгоход тэрбээр чухал ач холбогдол өгч байна.

Хөрөнгө оруулалтын шинэ төлөвлөгөөний хүрээнд хамгийн их үр дүнгээ өгнө гэж найдаж буй дижитал тоног төхөөрөмж, эрчим хүчтэй холбоотой салбаруудад анхаарлаа хандуулах аж.

Энэ төлөвлөгөө хэрэгжвэл шинээр 1,3 сая ажлын байр бий болно. Гэхдээ уг төлөвлөгөөг Европын Холбооны удирдагч нар болон бусад хүн батлах шаардлагатай .

Г.Доржханд

Эх сурвалж: