sonin.mn

МЕХИКО. /RIA Novosti/. Хувьсгалт зэвсэгт хүчний /КХЗХ/ босогчдод хулгайлагдсан генерал Рубен Дарио Альсатег энэ бямба гарагт суллана гэж Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос лхагва гарагт мэдэгджээ.

Түүнтэй хамт босогчдод хулгайлагдсан өөр хоёр цэргийг суллах ёстой байна. “Олзны хүмүүсийг шилжүүлэн өгч магадгүй бүс буюу Номхон далайн эрэгт явуулж буй ажиллагаагаа зогсоох тушаалыг би цэргийнхэнд өгсөн. Альсате болон түүний дагалдагч нарыг бямба гарагт суллана” гэж Сантос “Twitter” сүлжээн дэх блогтоо бичсэн байна.

Араука мужид 11 дүгээр сарын эхээр хулгайлсан хоёр цэргийг КХЗХ-ий босогчид урьд нь эрх баригчдад шилжүүлэн өгсөн боловч Чоко мужид генерал Альсатег шилжүүлэн өгөхөөр төлөвлөж буй газарт явуулж буй цэргийн ажиллагааг хүлээн зөвшөөршгүй гэж мэдэгджээ.

Шударга ёс, тэгш эрхтэй нийгэм бүхий “Шинэ Колумб улс” байгуулахын төлөө тэмцэх зорилгоор КХЗХ-ийг тус улсын коммунист намын цэргийн жигүүрийн хувиар 1964 онд байгуулжээ. КХЗХ-ийг АНУ болон Европт террорист байгууллагуудын тоонд оруулсан бөгөөд мансууруулах бодисын мафитай холбоотой гэж сэжиглэдэг байна.

Д.Жаргал

Эх сурвалж: