Бат-Үүл баатар би хашгирмаар байна гэсэн шиг Залуус бид ч гэсэн Хашгирмаар байна.
 
Одоогоос нэг жил зургаан хоног буюу 2013 оны 11 дүгээр сарын 18 ны өдөр Эв нэгдлийн аян буюу Монголчууд эвтэй байя, Монгол хүн Монгол хүнээ дэмжье гэж хэвлэлийн хурал хийж, зам дагасан тайван жагсаал өрнүүлж, давхардсан тоогоорУлаанбаатар хот, 21 аймгийн 50000 гарай хүмүүст лекц уншиж, Чингисийн талбай угааж, асрамжийн газарт амьдарч байгаа дүү нартаа бэлэг өгч, эвийн хүч үнэнийг өгүүлэх тэмцээн зохион байгуулж өнөөдрийг хүрч маргааш луу тэмүүлж байна.
 
Эв нэгдэл гэж анх ярихад олон хүн тэнэг юм бүү ярь гээд намайг “Мөрөөдлийн баг”-т хүртэл оруулсан. Бид энэ эв нэгдлийн аянаа хийхдээ эхнэр хүүхэд, ээжээсээ хулгай хийж байж өрнүүлсэн. /Google.com дээр эв нэгдлийн их хүрээ гээд хайгаарай/ Олсон мөнгөнийхөө дийлэнх хэсгийг олон нийтийн төлөө зориулсан, зориулах ч болно.
 
Монгол хүн гудамжинд Монгол хүний нэрийг барьсан харь сэтгэлтэнгүүд ордонд байхад бид бууж өгөхгүй бас шантарч болохгүй гэдгээ мэддэг. Бидний ард мөнгөөр баян хүн биш Монголоо хөгжүүлэх юмсаан гэсэн сэтгэлээрээ баян хүмүүс байгаа. Тэд залуус дуугар, залуус зоригтой бай гэж хэлдэг бид энэ үгнээс нь урам авдаг. Энэ үед эх орончид шоронд орж эрдэмтэн мэргэд эрээний хувцаснаас илүү хямдхан болж байна.
 
Хүмүүс өөрчлөх юмсан гэж хэлдэг. Бид хэлье!!! өөрчлөхийг хүсэж байгаа хүн та өөрөө өөрчлөгдөөд өгөөч. АН,МАН хоёр хэрэггүй Монголыг минь хөгжүүлэхгүй гэдэг атлаа сонгууль болохоор л очоод энэ хоёрыг сонгож саналаа өгдөг хүн та өөрөө өөрчлөгдөөд өгөөч.  
 
АН МАН хоёрыг ахиж сонгоод яах вэ? ард түмэн бидний амьдрал ямар дээшлэх биш. Худал үгээр хуурсан 24 жил нь үүний баталгаа шүү дээ. Хамгаас хайртай үр хүүхэд минь энэ улсад амьдрах. Бид хайртай үр хүүхдээ эд мөнгөнөөс өөр зүйл боддоггүй хүмүүст даатгаад орхиж болох гэж үү. Үр хүүхэд минь амьдрах эх орон учир зөв л сонголт хийж амьдрах юмсандаа.
 
Монгол залуу хүн ТББ хамт олон бид “ЭХ эвсэл” буюу “Эвийн Хүч Эвсэл”-ийг байгуулж Монгол хүнээ, эх орноо гэсэн үнэн сэтгэлтэй хүмүүсийг нэгтгэж 2016 онд сонгуульд орно. Монгол Улсын Үндсэн хуульд иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоногэж заасан байдаг. Тэгвэл ТББ бол иргэний нийгмийн байгууллага мөнөөсөө мөн.
 
Амаараа л ард түмэн гэж дуугарч ачир дээрээ авилга авч баяждаг ах эгч нар минь одоо боль. Та өөрийн үр хүүхэд төрөл садангаа энэ нийгмээс тусгаарлаж чадахгүй. Хүссэн хүсээгүй ч тэд чинь бидэнтэй, бидний үр хүүхэдтэй амьдарна. 
 
Таны үр хүүхэд ач гуч чинь том болоод өөрийнхөө үеийн олон залуусаас хайртай хүнээ сонгоод суухад тэр нь зөв хүмүүжилтэй  жаргаах ухаантай хүн байвал ямар сайхан бэ? Бид ийм л нийгмийг бүтээчих юм бол үр хүүхдээ буруу хүнтэй суулгахгүй гэж хайр дурлалд нь хориг тавихгүй бас зовоохгүй шүү дээ. Улс төр хийнэ гэдэг чинь яг үнэндээ өөрийн хүүхдийн жаргалтай амьдрах нийгмийн төлөө хийх тэмцэл шүү дээ.
 
Урин дулаан ирэхийн цагт уулийн бэл нь түрүүлж ногоорох нь уу орой нь түрүүлж ногоорох нь уу хараарай.  Монголын заяа буян их. Бидэнд гундах нэг өдөр байхад мандах мянган өдөр бий.
 
Төр овогт А.Отгонбаатар