sonin.mn

ПАРИС. /NHK/. Францын хонины фермийн эзэд чонын халдлага газар авсныг илэрхийлэхээр Парисын төвөөр жагссан байна.

Жагсаалд Францын өнцөг булан бүрээс ирсэн 250 орчим хоньчин оролцжээ.

1930-аад оны үеэс Францад чоно харагдахаа больсон. Гэвч 20 жилийн өмнөөс Италиас чоно ирж, халдлагын мэдээлэл сүүлийн жилүүдэд ихэссэн байна.

Жагсагчид хонх цохиж, чононд бариулсан хонины зураг барин Парис хотын төвөөр алхжээ.

Жагсагчдын төлөөлөгчид Францын хөдөө аж ахуйн яам руу хурга барин орж, ямар нэг арга хэмжээ авахыг шаарджээ.

Чоно бол олон улсад хамгаалдаг амьтан. Чонотой тэмцэх үр дүнтэй арга одоогийн байдлаар Францын Засгийн газарт байхгүй байна.

Хэрвээ ямар нэг арга хэмжээ авахгүй бол чонын тоо толгой нэмэгдэх төлөвтэй байна гэж нэг жагсагч мэдэгдэв.

Д.Нямтулга

Эх сурвалж: