sonin.mn

Зам тээв­­рийн яам­­ны шинэхэн сайд Н.Төмөрхүүгийн сонорт хvргэх нэгэн мэдээлэл байна. Тухайл­­бал, Монгол­­­­­­ын Тээвэр эрхлэгчийн холбооны тэргүүн Энхбат, тэргүүн дэд дарга Б.Батзориг, Б.Баатарням, нар таны сал­­барын харьяа Автотээврийн үндэсний төвийг авахаар улайран зүтгэж байна.

Өөрөөр хэлбэл, дээрх нөх­­дvvд Авто­­тээврийн үндэсний төвийн хийдэг бүхий л ажлыг өөрсдийн болгохоор шүүхэд хандсан байгаа юм. Хэрвээ шүүх тус холбоонд Авто­­тээврийн үндэс­­ний төвийн ажлыг өгөх шийдвэр гаргавал тус газарт хяналт алдагдаад зогсохгvй хэдхэн хүний ашиг сонирхол явагдсан газар болж хувирах нь ойлгомжтой.

Яг үнэндээ Автотээврийн үндэсний төвд хийх ёстой гол, гол ажлыг ЗТЯ бодлогоор авснаас болж маш их зөрчилдөөн гарч ирснийг албаныхан сайн мэдэж байгаа.
Үнэндээ Автотээврийн vндэсний төвөөр өнөөдөр хэдэн сая төгрөг эргэлдэн гардаг учраас яам тэдний ажлыг бараг л “хүчээр” авч хийсэн гэж хэлэхэд дэгсдэхгvй байх.

Тиймээс л Тээвэр эрхлэгчдийн холбоог байгуулсан нөхөд өнөөдөр их мөнгөний үнэр авчихаад ийнхvv дур зоргоороо аашилж шүүхээр шийдвэр гаргуулж тус газрыг авна гэж санаархсаных нь нэг илрэл гэж хэлж болно. Дээрх холбоог байгуулснаас хойш хэн хэнд ямар их үр өгөөж өгсөн бэ гэвэл тэд бүгд компанитай болж чадсан явдал юм.

Тухайлбал, Баянзүрх дvvргийн Засаг дарга асан Б.Батзориг, Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Баатарням нар “Тээвэр ачлалт” гэх нэртэй ХК-ийг байгуулж өөрсдийн гэсэн нэг ч тээврийн хэрэгсэл, жолооч ч үгүй мөртлөө үнэгүй тараагддаг замын хуудсыг жолооч нарт өдөр болгон 50.000-100.000 төгрөгөөр зарж их хэмжээний ашиг олдог байна.

Уг нь тэднийг хууль бусаар компани байгуулжээ гэдгийг нь ШӨХТГ-ын дарга О.Магнай тогтоогоод өгчихсөн. Түүнчлэн МХЕГ-ын Улсын байцаагчийн дүгнэлтээр хүртэл тэднийг буруутай гээд бас л нотолчихсон байгаа юм. Гэтэл тэд хяналт, шалгалт хийсэн хүмүүсийн тушаал шийдвэрийг үл огоорч Монголын нийт тээвэрчдийн амьдралыг орвонгоор нь эргүүлснээс хойш 1.4 жилийн нүүрийг vзээд байна.

Яг vнэн­­дээ Б.Бат­­зориг, Б.Баатарням нар хот хоорондын тээвэрт мөнгө олохын тулд зөвхөн зуучлалын ченжийн үүрэг гүйцэтгэж байсан гэсэн үг. Хамгийн гол нь тэдний ганц урдаа барьж аархдаг зүйл нь ЗТЯ-ны сайд нарын зөвлөлд тэргүүлэгч гишүүн Энхбат нь байдаг учраас бүхий л зvйлийг ногоон гэрлээр бүтээж зарим нэг албан тушаалтнуудыг өөрсдийн эгнээндээ элсvvлж ямар ч тушаал шийдвэрийг хаалтгvй гаргадагт оршиж буй юм.

Мэдээж Тээвэр эрхлэгч­­дийн холбоог байгуулсан хүмүүс ард түм­­нийнхээ эрх ашгийн төлөө бус зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхолын төлөө энэ холбоог байгуулжээ гэж хэлж болохоор байгаа юм.

Ийм л нөхөд өнөөдөр Автотээврийн үндэсний төвийг өөрсдийн монополь болгож авахаар улайран зүтгэж байна Н.Төмөрхүү сайд аа. Тиймээс эрх мэдэлтнүүдийн арааны шүлсийг хэдийнээс асгаруулж ирсэн Авто­­тээврийн үндэсний төв хэн нэгэн хэн нэгэн хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хувийн компанид очиж болохгүй гэдгийг танд дуулгах нь зүйн хэрэг байх.

Р.Саруул

Эх сурвалж: