sonin.mn

Ерөн­хий сайд Ч.Сайханбилэгийн зөв­­лөх, хэв­­­­лэлийн төл­­өөлөгч Ц.Мөнхтөр Шийд­­лийн Засгийн газрын анхны яарал­тай хуралдааны талаарх мэдээллийг хийв. Сайд нарынхаа бvрэлдэхүүнийг батлаад гуравхан хонож байгаа ч Монгол Улсын өмнө тулгамдаж ирээд байгаа олон асуудлын зах зухаас нь яаралтай шийдвэрлэх эхний тушаал, шийдвэр гарсан талаар Ц.Мөнхтөр дарга мэдээлэлдээ дурдсан юм.

Ялангуяа ёстой л элгээрээ хэвчихээд ёолсоор байгаа Эрүүл мэндийн салбарт Ерөнхий сайдын зvгээс дорвитой анхаарал хандуулж байгаагаа шинэхэн сайд Г.Шийлэгдамбын Засгийн газрын анхны хуралдаанд зориглон оруулж ирсэн 150 ортой хvvхдийн эмнэлгийн асуудлыг дор нь шийдсэнээс харагдаж байгаа юм. Мэдээллийнх нь vеэр Ц.Мөнхтөр даргаас дараах асуултанд хариулт авснаа хvргэж байна.

-Засгийн газрын хуралдаанаар 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцсэн байна. Он дуусахад 20 хvрэхгvй хоног vлдээд байхад заавал энэ оны төсөвт өөрчлөлт оруулахаар оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг зайлшгvй хэдхэн хvчин зvйл байдаг. Энэ удаа Засгийн газрын бvтцэд тодорхой өөрчлөлт орсон тул зайлшгvй төсвийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. Энэ сарын 4-ний УИХ-ын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулсан.

Тэр хуулиар Засгийн газрын бvтэц өөрчлөгдсөн тул зайлшгvй төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд төсвөө шилжvvлэх, гvйлгэх шаардлага vvсч байгаа. Жишээлбэл шинээр яам байгуулагдлаа, зарим яамд татан буугдсан тул төсөв санхvvд нь зайлшгvй тодотгол, өөрчлөлт хийх шаардлага гарч ирсэн.

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа баримталсан гол зарчмуудын нэг нь Засгийн газрын бvтцийн тухай хууль батлагдсантай холбогдуулан тодорхой зохицуулалтыг хэрэг­­жvvлж эхлэх vvднээс тодотгол хийхээр болж байна.

-Энэ оны хөрөнгө оруулал­­­­таар хэрэгжvvлэхээр болоод байсан зарим бvтээн байг­­уулалт, төсөл хөтөл­­бөрийг зогсоох шийдвэр гаргасан гэв vv?

-Энэ онд хэрэг­­жvvлэхээр тооцож байсан зарим төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгvй болж байгаа. Үүнтэй холбоотой зураг төсөл, бусад бэлтгэл ажлын зардлыг хасч тооцохоор болсон.

Дээр нь төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэмнэж болох зардлуудыг хасч тооцохыг удирдлага болгон ажиллахаар болж байна. Чухамдаа энэ заалтаар л гэхэд 51 тэрбум төгрөг хэмнэх бололцоотой байгааг Сангийн сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн.Ерөнхийдөө Сангийн яам, сайд Ж.Эрдэнэбатын өргөн мэдvvлсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэгдээд дэмжигдэх боломжтой нь харагдаж байгаа.

-Өнөөдөр Эрvvл мэндийн салбар хамгийн их асуудалтай байгааг иргэд өдөр бvр харж, тэрхvv хvндрэлийн улмаас амь нас, эрvvл мэндээрээ хохирч байгаа. Харин Эрvvл мэндийн шинэхэн сайд Г.Шийлэгдамба шинээр хvvхдийн эмнэлэг барих асуудлыг шийдvvлж чадсан дуулдлаа?

-Тийм ээ. Г.Шийлэг­­дамба сайдыг Эрvvл мэндийн сайд болоход “Мэргэжлийн бус, асуудал шийдэх чадвар муутай” гээд шvvмжилж байсан хvн олон бий. Тэгвэл шинэ Засгийн газрын анхны хуралдаанд 150 ортой хvvхдийн шинэ эмнэлэг барих асуудлыг оруулж ирээд батлуулж чадлаа.

Өнөөдөр хvvхдийн эмнэл­­гийн хvрэлцээ, хан­­гамж vнэхээр нийг­­­­мийн шаардлага хангахгvй, хамгийн хvнд асуудлын нэг болоод байгаа. Ялан­­гуяа Улаанбаатар хотод хvvхдийн эмнэл­­гийн орны хvрэл­­цээ, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадвар, ажиллах нөхцөл гээд тулгамдаж байгаа олон асуудлыг Г.Шийлэгдамба сайд танилцуулсан.

Гэхдээ эхний ээлжинд шинэ барилга барихаас өмнө хуучин яамны зориулалтаар ашиглаж байсан барилгын vvрэг зориулалт, дотоод зохион байгуулалтыг өөрчилсний vндсэн дээр хvvхдийн эмнэлгийн орны асуудлыг бага ч болтугай шийдвэрлэх нь зөв гэж vзсэн.

-Тэгвэл аль яамны барилгыг өөр­чилж хvvх­­дийн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн хэрэг вэ?

-Өвлийн ханиад томууны дэг­­дэлт ширvvс­­дэг энэ цаг vед төрийн өмчийн барил­­гуудаас аль боломжтойг нь хvvхдийн эмнэлэг болгон өөрчлөх vvднээс татан буугд­­­сан Соёл, спорт, аялал жуулчлал­­­­­ын яамны барилгыг Эрvvл мэнд, спортын яамны холбогдох албаны хvмvvс судалж vзээд ачаалал багатай vед 120, ачаалал ихтэй vед 150 ор бvхий хvvхдийн эмнэлэг байгуулах боломжтой гэдэг дvгнэлт гаргасан юм билээ.

Эхний ээлжинд ямар ч гэсэн хуучны Соёл, спорт, аялал жуулчлалын яам байрлаж байсан энэ байшинд 150 ор бvхий эмнэлэг байг­уулахаар шийд­­вэрлэлээ. Тvvнээс гадна бусад байруудыг ч нэмж судлаад хамгийн тохиромжтой, боломжтой байруудыг эц­­сийн байд­­лаар яарал­­тай тогтоож Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн хороо болон холбогдох яамдад даалгасан.

Энэ эмнэлгийг Эрvvл мэнд, спортын яаманд харьяалуулж, мэргэжлийн удирд­­­лага, боловсон хvчнээр хангаад 2015 оны хоёрдугаар сарын нэгэн гэхэд vйл ажиллагааг нь эхлvvлэхийг Эрvvл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад vvрэг болгосон. Харин холбогдох эх vvсвэрээс санхvvжvvлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан.

-Эрvvл мэнд, эмнэлгийн зориулалтын тоног төхөөрөмжvvдийг Монгол Улсын хил, гаалиар татваргvй оруулж ирэх шийдвэр гаргасан гэсэн. Энэ нь аль эмнэлгvvдэд хамаарах тоног төхөөрөмж юм бол?

-Манай улсад Австри улсын хөнгөлөлттэй зээл эрvvл мэндийн чиг­­лэлээр нэлээн амжилттай хэрэгжиж байгаа. Энэ хvрээнд манай гол гол эмнэл­­­­гvv­­дийн тоног төхөө­­рөмжийг шинэчлэх ажил хийгдэж байгаа юм. Жишээлбэл Хавдар судлалын vндэсний төв, Эх нялхсын эрvvл мэндийн төв, Улсын нэгдvгээр төв эмнэлэг, Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслvvд хэрэгжиж байгаа.

Энэ төслvvдэд зориулагдсан импортын тоног төхөөрөмжvvдийг Монгол Улсын хил, гаалийн албан татвараас чөлөөлvvлэх шийдвэр гаргаж УИХ-д өргөн мэдvvлэхээр боллоо. Австри улсын энэхvv хөнгөлөлттэй зээл нь нийтдээ 40 сая еврогийн тусламж байгаа юм.

Урьд НӨАТ-аас чөлөөлсөн байсан бол одоо гаалийн татвараас чөлөөлснөөр манай тэргvvлэх эмнэл­­гvvдийн тоног төхөөрөмж орчин vеийн шаар­­длагад нийцсэн, дэл­­хийн тэргvvлэх брэндийн бvтээг­дэхvvнvvдээр хангагдах боломжтой болох юм. Хил, гаалийн татвараас чөлөөлөгдөх бараанд vvндээр нэмэгдээд гал тvймэртэй тэмцэхэд ашиглагдах багаж хэрэгслvvд орж байгааг хэлэх ёс­­той.

-Байнга хэл ам дагуул­саар ирсэн тус­­гай зөв­­шөөрөл нь цуцлагдсан, ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын 106 лицензийн талаар ямар шийдвэр гарсан бэ?

-Ашигт малт­­малын хайг­­уул­­ын болон, олбор­­лолтын дээрх лиценз­­тэй холбоотой Баянгол дvvр­­гийн шvvхийн 2013 оны нэгдvгээр сарын шийдвэр байдаг юм билээ. Яагаад гэвэл дээрх 106 талбайд сонгон шалгаруулалт явуулалгvйгээр аль тvрvvлж өргөдөл өгсөн хvмvvст эзэмшvvлээд явчихсан байдаг. Энэ нь Монгол Улсын холбогдох олон хууль, дvрмийг зөрчсөн гэдгийг гурван шатны шvvхийн шийдвэр нотлодог.

Ийнхvv гурван шатны шvvхийн шийдвэрээр ашигт малмал хайх, олборлох эрх бvхий 106 талбайг эзэмших эрхийг хvчингvй болгосон тул 2014 оны долоодугаар сард Засгийн газрын шийдвэр гарч дээрх талбайнуудад дахин сонгон шал­­­гаруулалт яв­­­уулах журмыг батласан. Энэхvv журмын явц, хэрэгжилт ямархуу байгаа талаар Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын хурал­­даанд танил­­­цуулсан.

Тvvний танилцуулснаар дээрх талбайн сонгон шал­­гаруулалт биз­­­нес эрх­­­­лэг­­ч­­­дэд таатай байдлаар нэлээн ахицтай явж байгааг дуулгасан. Тусгай хамгаалалтын бvстэй давхардсан хэдэн лицензийн асуудал УИХ-аар орж шийдвэрлэгдэх байх.

-Одоо ажил­­лаж байгаа хvvх­­дийн эмнэл­­гvvд эмч, сувилагчийн хvрэлцээ муутай гэгдэж байгаа. Гэтэл шинээр байгуулагдах 150 ортой эмнэлэгт ажиллах эмч, мэргэжилтнvvдийг хаанаас гаргах юм бол. Энэ талаар судалгаа байна уу?

-Эрvvл мэнд, спортын яамны мэргэжилтнvvд энэ талаар судалгаа хийж vзээд шинээр эмхлэн байгуулагдах эмнэлгийн эмч, мэргэжилтнvvдийн хувьд санаа зовох зvйлгvй гэж дvгнэсэн юм билээ. Тvvнээс гадна эрvvл мэндийн чиглэлийн их сургуулиудад хvvхдийн эмнэлгvvдэд ажиллах эмч мэргэжилтнvvдийг бодлогоор зохицуулан бэлтгэж байгаа юм билээ.

-Монгол Улсын сайд М.Энхсайханы ажил vvргийн хуваарилалтыг харвал Уул уурхай, Эрчим хvчний сайдын эрх vvрэгтэй зарим талаар давхцаж магадгvй байдал ажиг­­­­лагдаж байгаа. Энэ талаар ямар нэгэн зохицуулалт хийгд­­сэн болов уу?

-М.Энхсайхан сайдын хувьд эхний ээлжинд Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсэг, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой зарим асуудлыг хариуцаж, зохицуулаад яв гэсэн vvрэг өгөгдсөн. Vнэхээр нарийн зохицуулалт хийгдэх ёстой л доо. Жишээ нь Уул уурхай, Байгаль орчин, Сангийн яамтай нягт хамтран ажиллах зvй ёсны шаардлага гарч ирэх нь ойлгомжтой.

Тийм ч учраас М.Энхсайхан сайдын хувьд эх­­­ний ээлжинд зөвхөн дээрх асууд­­лууд­­тай тулж ажиллахаар болж байгаа. Тэгээд бусад томоохон бvтээн байгуулал­­­тыг хариуцаж Монгол Улсын сайдын хувиар чиглvvлэн ажиллахаар болсон. Хамгийн гол нь Ерөн­­­хий сайд­­­ын зvгээс М.Энхсайхан сайдын ажлын чадвар, дадлага туршлагад итгэж байгаа учир хурдтай, vр бvтээлтэй ажиллахыг даалгасан.

Д.Түвшин

Эх сурвалж: