sonin.mn

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар уламжлал болон зохион байгууллагддаг “1000 хүүхдийн харшийн сүлд модны наадам” 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн Найрамдал төвд болно. Гурав дахь жилдээ болж буй тус наадамд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32  асрамж, халамжийн төвд хүмүүжиж буй 1000 хүүхэд оролцож, өвлийн өвгөний бэлэг гардан авах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.