sonin.mn

ӨРӨМЧ. /ВВС/. Лалын шашинт уйгурчуудын өлгий нутагт Хятадын Шинжаан Уйгурын ӨЗО-ны нийслэлд олон нийтийн газарт лалын шашинтнуудыг нүүрний халхавч буюу гивлүүр зүүхийг хориглоно.

Өрөмчийн эрх бүхий хүмүүс гивлүүр зүүхийг хориглохыг дэмжсэн байна.

Энэ нь Шинжаанд лалын хувцас, бэлэг тэмдгийг хориглох кампанит ажлын хүрээнд хамгийн сүүлд авсан арга хэмжээний нэг юм.

БНХАУ-ын Засгийн газар сүүлд болсон нэлээд хэдэн халдлагад уйгур босогчдыг буруушааж байгаа юм. Харин “Хятадын хавчлагын улмаас Шинжаанд халдлага үйлдэж байна” гэж идэвхтнүүд үзэж байгаа билээ.

Автобусанд урт сахалтай эрэгтэйчүүдийг суулгахыг Шинжааны хойд нутгийн Карамай хот энэ оны наймдугаар сард хориглосон юм.

Соёлд нь халдаж байна гэж уйгурчдын олонх үзсэн цагт ийм хязгаарлах арга хэмжээ нь дэмий зүйл болж хувирч болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна.

Өрөмчид баталсан энэ хууль нь Шинжааны эрх бүхий байгууллага баталснаар хүчин төгөлдөр болох ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: