sonin.mn

Сар бүр болдог "Хариуцлага, хяналт, хэрэгжилт" цахим хурлын 11 дэх удаагийнхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт удирдан явууллаа.

Цаашид энэ хурлыг Ерөнхий сайд биш ЗГХЭГ-ын дарга удирдан явууж байхаас гадна анхаарах шаардлагатай асуудал, ажлыг газар дээр нь очиж шалгаж байх болно гэж ЗГХЭГ-ын дарга онцоллоо.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан 2015 оны төсвийн тодотголоор урсгал зардлыг багагүй хэмжээгээр бууруулна. Үүнтэй холбогдуулан яам, агентлагуудын ажлын давхардлыг арилгах замаар төсөв хэмнэсэн бүтэц, зохион байгуулалтад орно.

Түүнчлэн, Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг давахад чиглэсэн тусгайлсан хөтөлбөр боловсруулж байна. Хөтөлбөрийн төлөвлөгөөнд яам, агентлагууд саналаа ирүүлээрэй гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.