sonin.mn

Бахархмаар гавьяа байгуулсан ч өөрийгөө дөвийлгөхгүй эгэл даруухан ажлаа амжуулж яваа нэгэн цагдаатай уулзлаа. Түүнийг А.Алтангэрэл гэдэг. Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн хэв журмын цагдаа. Түүнээс олон хүний амь хэрхэн аварсныг нь сонирхлоо.

А.Алтангэрэл тун дуу цөөтэй. Хажуугийн нөхөд нь  л өмнөөс нь ярих шинжтэй. Жирийн цагдаа А.Алтангэрэл живэх дөхсөн хүмүүсийг  уснаас гаргаж амийг нь аварчээ. Туул гол руу шумбаж, туучин зугаацаж яваад унаж осолдох дөхсөн хүнийг уснаас гаргасан нь зүгээр түүнй ажил гээд тэр тоохгүй.

Гэвч Дүүргийн хэв журмын хэлтсийнхнээс түүн шиг 39 хүний амь аварсан хүн алга. Аварсан хүн нь өндөр настан, хүүхэд, голдуу залуус. А.Алтангэрэл Говь-Алтай аймгийнх. Усгүй газрынх. Гэвч усанд яагаад сайн болсныг асуувал өмнө нь Онцгой байдлын газар ажиллаж байхдаа ус, галаас хүн аврах дасгал суугууль хийдэг байжээ.

Тиймээс цагдаагийн газар ирээд Баянзүрх дүүргийн хэв журмын хэлтэст ажиллахдаа Туул голын дагуу эргүүл хийж, дуудлага авахдаа   голын усанд эндэх дөхсөн 39 хүний амь аварчээ. Эгэл энэ цагдаагийн амжилтыг  үнэлэх цаг болсныг холбогдох газрууд нь анхаараасай. Шударга журам медаль өгөх юмсан. Хүүхдийн болон Ахмадын байгууллагууд шагналаа өгөөсэй.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг