sonin.mn

2014 оны II ээлжээр Хилийн 0165 дугаар ангид спорт, урлагт чамгүй авъяастай мөн дээд боловсролтой залуус алба жаахаар ирсэн байна. Тухайлбал хөнгөн атлетикийн алтан медальт Д.Бат-Эрдэнэ, хөл бөмбөгийн алтан медалийн эзэн Г.Пүрэвсүрэн, үндэсний бөхийн хүрэл медальт Г.Мөнхбаяр, чөлөөт бөхийн мөнгөн медальт А.Ганзориг гээд олон залуусыг нэрлэж бопно.

Тэдний дундаас Соёлын сургуулийн Франц, Ром хэлний ангид суралцаж байгаад өөрийн хүсэлтээр цэргийн алба хяихаир ирсэн байлдагч Д.Алтанбилэгтэй ярилцлаа.

-Цэргийн албанд сургуулиасаа чөмөө авч, өөрийн хүсэлтээр ирсэн гэв үү?

-Миний бодлоор их сургуульд суралцаад олж авч чаддаггүй сахилга бат, харилцааны зөв төлөвшил, тэсвэр тэвчээр зэрэг чухал чанаруудыг гагцхүү цэргийн алба олгодог. Ийм учраас би сайн дураараа сургуулиасаа нэг жилийн чөлөө аваад цэргийн албанд татагдан ирсэн юм.

-Анх ангийн үүдээр орж ирэх тэр мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Ээжийн хүү ингээд эх орны хүү болж цэргийн эрдмийн “цагаан толгой”-д суралцаж эхлэх нь дээ гэж бодогдож байлаа.

-Урьд нь төсөөлж байснаас чинь ялгаатай байв уу?

-Цэргийн амьдралыг үнэхээр их завгүй гэж төсөөлж байсан боловч бидэнд өдөр бүр ном уншиж, оюунаа цэнэглэх боломж олгож байгаад их баяртай байна.

-Франц хэлний ангийн оюутан гэсэн. Энэ хэлийг хэдэн жил судалж байгаа вэ?

-Би Франц хэлийг дөрөв дэх жилдээ сурч байна. Франц хэлнээс гадна Англи бас Испани хэлээр ярьдаг. Ер нь би өөрөө гадаад хэл судлах сонирхолтой л доо.

-Үеийн нөхөддөө франц, англи хэлний анхан, дунд шатны хичээл заах чадвартай юм байна тийм үү?

-Тиймээ. Би өмнө нь англи, франц хэл сурахыг хүссэн хүмүүст хичээл зааж, давтлага өгдөг байсан. Хэрвээ хэл заах боломж нөхцлөөр хангаж өгвөл энхийг дэмжих ажиллагаанд явах гэж байгаа, хэл сурахыг хүссэн офицер, ахлагч, энгийн ажилчид, ХЦАХ-чиддаа өөрийн мэдэж сурснаа харамгүй хуваалцах болно.

-Хилчний алба нэр хүндтэй сайхан алба ч хүнд хэцүү зүйл бас тохиолдоно. Та хэр тэсвэртэй вэ?

-Бид чинь эрчүүд шүү дээ. Би бүх бэрхшээлийг тэсч даван туулна. Нэг оны дайчин нөхдөө ч бас тэсвэр, хатуужилтай эр хүн шиг албаа хаана гэж итгэж байна.

Дэд ахлагч О.Бямбажав

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин