sonin.mn

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын үүднээс Энэтхэгийн цагдаагийн газар нийслэл хотын гудамжинд шөнийн дурантай, нисгэгчгүй нисдэг камераар, эргүүл хийнэ гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Санхүүгийн компанийн 27 настай ажилтныг “Uber” таксины жолооч хүчиндсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсны дараа цагдаагийн газар харанхуй болон гэмт хэрэг гарах магадлалтай газруудаар дулаан мэдэрдэг шөнийн дурантай нисдэг камераар эргүүл хийхээр болжээ гэж “Trust of India” хэвлэл мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Уг төслийг ирэх сараас нийслэл хотын хойд дүүрэгт хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгджээ.

"Дели хотын хойд хэсэгт уг төслийг хэрэгжүүлснээр Дели хотын бүрэн хяналттай анхны дүүрэг болно" гэж цагдаагийн ахлан албан хаагч мэдэгдсэн байна.

Нисдэг камер бүр 200 метрийн өндрөөс 3-4 км зайг хамарч хянадаг ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: