sonin.mn

ТОКИО. /NHK/. Японы парламентын доод танхимын сонгуульд гуравны хоёр хувийн саналаар эрх баригч намууд олонх боллоо.

Ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлдэг Либерал-ардчилсан нам болон тус намтай эвсэлд нэгдсэн Комэйто нам парламентын доод танхимын 475 суудлын гуравны хоёр гаруйг буюу 326 суудлыг авч чадсан байна.

Парламентын доо танхимд гуравны хоёроор олонх болсноор дээд танхимын батлахаас татгалзсан хуулийн төслүүдийг дахин авч үзэн батлах боломжтой. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал дэвшүүлэх боломжтой юм.

Дэлхийн тавцанд Японы байр суурийг өндөрт гаргахын тулд эдийн засгийг эн тэргүүнд тавьж, эдийн засгийн дипломат харилцааг бэхжүүлнэ гэж Ерөнхий сайд Шинзо Абэ “NHK” телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: