Байгаль орчны юм уу, уул уурхайн сайдад нэр нь дэвшиж, баттай болох нь хэмээн яригдаж байсан Г.Баярсайхан гэнэт сураггүй болов. Зарим мэдээгээр тэрээр сайдаас хасагдсан учраас гомдож “уйлсан” гэдэг.

Өөрөө болохоор Байгаль орчинг хамгаалдаг надаар байгаль орчинг сүйтгүүлэх Оюу толгойн заваан юмыг шийдүүлэх, лиценз олгуулах, гол усны хуулийг түдгэлзүүлэх зэрэг нүгэлтэй ажил хийлгэх гэсэн учраас насан турш хараалгахгүйн тулд үзэл бодол болон итгэл үнэмшил үнэнийхээ эсрэг явахгүйн тулд татгалзсан гэж ярьсан байна.

Энэ засгийн газар богино хугацаанд ажиллахдаа бузартай муухай юм олныг хийв. Тэр дотроос Уул уурхайн яам Г.Баярсайханы хэлдгээр нүгэл хилэнцтэй асуудлуудыг шийднэ.

Рио-Тинтогийн шахалтаар Оюу толгойг шийднэ, гол усны хуулийг цуцална, Үндэсний компаниудыг царцаана, лиценз тараана, эх орны хамгийн чухал газруудад уул уурхай явуулна.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин