sonin.mn

ШӨХТГ-аас "АСА" циркийг байраа зориулалтын дагуу ашиглахгүй байгаа бөгөөд зөрчлөө арилгах 9 сарын хугацаат даалгаврыг тус циркийн удирдлагад өгөөд байгаа. Энэ хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан өнөөдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай сануулсан мэдэгдэл хийв.

О.Магнай хэлэхдээ " Цирк циркээрээ байх ёстой. Гэтэл баар болж хувирсан байна. Циркийн талаар ярих нь хувийн өмчид халдаж буй хэрэг биш. Анхнаасаа циркийг менежментийн гэрээгээр хувьчилсан.

Зөрчилтэй асуудлыг шалгах ТӨХ-ны ажлын хэсэг гарсан ч одоо болтол юу хийсэн нь мэдэгдэхгүй байна. Энэ талаар лавлахад бүгд зугатаад хариу өгдөггүй. "Роял плаза" гэх байгууллагад албан бичиг хүргүүлсэн ч бас л хариу өгөхгүй байна.

УИХ-ын гишүүд, дарга цэргээр "Наад ажлаа зогсоо" гэсэн. Мөнгөтэй, бяртай ч бай  хууль үйлчилнэ гэдгийг дахин хэлмээр байна. Тиймээс ТӨХ-ныхон шалгалтаа явуулах хэрэгтэй" гэж хатуу сануулав.

Ж.Батсайхан

Эх сурвалж: