sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Австралийн Сидней хотод дөрвөн тэсрэх төхөөрөг суурилуулсан гэж тус хотын кафед үйлчлүүлж байсан хүмүүсийг барьцаалсан хэт давруу үзэлтнүүдийн нэг мэдэгдсэн тухай телевизийн “9News” суваг мэдээлж байна.

Цагдаа нар энэ мэдээллийг нотлоогүй байгаа бөгөөд оршин суугчдыг тайван байхыг уриалжээ.

Барьцаалагчид чухам хаана тэсрэх төхөөрөг суурилсныг мэдээлээгүй байна. Үүний сацуу, урьд нь тэсрэх төхөөрөг байж магадгүй зүйл илэрсний улмаас хэдэн зуун метрийн өндөрт оршдог дэлхийд алдартай Сиднейн дуурийн театрыг нүүлгэн шилжүүлжээ.

Үл таних зэвсэгт этгээдүүд Австралийн томоохон хот болох Сиднейн төвд оршдог Төв банкны ойролцоох “Lindt” кафед үйлчлүүлж байсан хүмүүсийг орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 10 цагт барьцаалсан байна. Наад зах нь хоёр хэт давруу үзэлтэн байгаа бөгөөд тэдэнд үүргэвч болон “амиа золиослогч нарын зүүдэгтэй адил” бүс байгаа аж. Цагдаа нар энэ мэдээллийг нотлоогүй байна.

Террорист аюулын өндөр түвшнийг Австралийн эрх баригчид есдүгээр сард анх удаа зарлажээ. Австралид “олны өмнө хэд хэдэн хүний амийг хөнөөх” тушаалыг “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчдын нэг дагалдагч нартаа өгсөн гэж тус улсын Ерөнхий сайд Тони Эббот мэдэгдсэн байна. Террористууд золиосны хүнийг санамсаргүйгээр сонгож, “Лалын улс”-ын далбаагаар ороож, цаазаар авах ёстой байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: