sonin.mn

Хөдөлмөрийн шинэ сайд С.Чинзоригтой ярилцлаа. Тэрбээр Засгийн газрын гишvvн болох саналыг хvлээж авсан шалтгаанаа “УИХ-д тангараг өргөж чадаагvй ч Засгийн газарт орох юм бол сонгогчдодоо амлаж байсан, хийхээр төлөвлөсөн зvйлvvдээ ажил хэрэг болгох боломж гарах юм болов уу гэсэн vvднээс шийдвэрээ гаргасан” хэмээн тайлбарлаж байна.

-Танд баяр хvргэе. Сайдын ажил юунаас эхэлж байна вэ?

-Өмнөх Засгийн газрын vед хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдvvлэх, хууль эрх зvйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авав, vр дvн нь юу байв гэдэгтэй танилцаж байна. Хэдийгээр өмнө нь би энэ салбарт ажиллаж байсан, хууль эрх зvйн орчныг нь боловсруулахад гар бие оролцож байсан ч холдоод тодорхой хугацаа өнгөрсөн байна. Тиймээс танилцах зайлшгvй шаардлагатай.

Хамгийн гол нь хөдөлмөр эрхлэлт, иргэдийн бодит орлогыг нэмэгдvvлэх ажлууд vр дvнд хvрч чадав уу гэдэгт дvгнэлт хийх ёстой. Манай Засгийн газар богино хугацаанд, vр дvнтэй ажиллах vvрэг хvлээж байгаа. Тиймээс хөдөлмөрийн салбарт хэрэгжvvлэх дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай. Мөн эдийн засгийн хямралын vед иргэдийнхээ ажлын байр, бодит орлогыг яаж хадгалах вэ гэдэг маш чухал асуудал болоод байна.

Парламентад суудалтай бvх намууд Засгийн газарт орж ажиллаж байгаа учир иргэдийн зvгээс “Улстөржилт багасах юм байна, эдийн засгийн хямралын эсрэг шийдэмгий ажиллах нь” гэсэн итгэлээр харж байгаа. Иргэдийнхээ энэ итгэлийг нэмэгдvvлэх чиглэлээр хөдөлмөрийн салбарынхан ямар арга хэмжээ авч хэрэгжvvлэх шаардлагатай вэ гэдгийг судалж байна.

-Эдийн засгийн хям­­ралын vед хvмvvс олноороо ажлын байргvй болдог. Манайд байдал ямар байна?

-Байдал сайнгvй байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд vйл ажиллагаагаа зогсоож, vvдээ барих нь буурахгvй байна. Улсын бvртгэлд бvртгvvлсэн аж ахуйн нэгжvvдийн 90 хувь нь 10 хvртэлх тооны ажилтантай жижиг байгууллагууд байдаг. Гэсэн хэрнээ тэд нийт ажиллагсдын 70 хувийг бvрдvvлдэг. Тиймээс жижиг аж ахуйн нэгжvvдийг санхvv, татвар, зээлээр дэмжиж, ажлын байрыг нь хадгалж vлдэх шаардлагатай байна. Өнгөрсөн 2009 оны эдийн засгийн хямралын vед бид нийгмийн даатгалын хvv, алдангийг нь тооцохгvй байх, нийгмийн даатгалын сангаас авах ажилгvйдлийн тэтгэмжийн нөхцөлийг зөөлрvvлэх зэрэг арга хэмжээ авч байсан. Энэ удаа ч гэсэн тийм чиглэлийн арга хэмжээ авах зайлшгvй шаардлагатай.

Тvvнээс гадна манай ажиллагсдын бvтэц их өвөрмөц. Өөрөөр хэлбэл нийт ажиллагсдын тоо 1.2 сая гэж байгаа атлаа 50 хувь нь малчид, албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа хvмvvс байдаг. Энэ бол маш хэврэг ажлын байр. Тиймээс эдгээр хvмvvсээ яаж дэмжих вэ, өөрөө өөрсдөдөө бий болгож байгаа ажлын байрыг нь хэрхэн хадгалах вэ гэдэг анхаарал татаж байна. Засгийн газар vvнд юуны тvрvvнд анхаарлаа хандуулах ёстой.

-Тийм боломж манайд байна уу. Төсөв нэлээд хvнд байгаа гэдгийг Ерөнхий сайд хvртэл хэлж байсан?

-Байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хvрээнд ажилгvйдлийг бууруулах бодлого явуулж байгаа л даа. Гэхдээ статистик мэдээг харахад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хvрээнд бий болгосон ажлын байрны 70 хувь нь тvр ажлын байр байна.

Энэ бол чанартай ажлын байр биш. Тиймээс цаашдаа тvр биш, байнгын ажлын байр аль болох олныг бий болгож, тогтмол орлоготой байлгахад ажлаа чиглvvлэх ёстой. Ер нь бол манайд ажлын байр бий.

Ажлаа аваад танилцахад зөвхөн 2014 онд 90 мянган ажлын байр Хөдөлмөрийн бирж дээр бvртгэгдсэн байна. Гэтэл тvvний ердөө 40 мянгад нь ажилтан зуучилж оруулсан байх юм. Тэгэхээр бэлэн байгаа ажлын дийлэнхид нь хvн зуучилж оруулж чадаагvй байна гэсэн vг.

-Энэ юутай холбоотой вэ?

-Ирж байгаа ажлын байрны шаард­­лагад иргэд­­­ийн мэргэжил, ур чадвар тэнцэхгvй байгаа юм болов уу гэсэн урьдчилсан дvгнэлт хийгээд байна. Тиймээс ажил хайгчдын мэргэжил, ур чадварыг нэмэгдvvлэх, шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэхэд анхаарах шаардлагатай болж байна.

-2012 оны сонгуулийн дараа Засгийн газар бvтэцдээ Хөдөлмөрийн яамыг шинээр бий болгосон. Мөн мэргэжлийн боловсрол олгох асуудлыг Хөдөлмөрийн яам дэргэдээ авсан. Таны сая хэлсэн иргэд ажлын байрандаа тэнцэж байх, бодит шаардагатай мэргэжилтэн бэлтгэх зорилтын хvрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд vр дvнд хvрээгvй байсан гэж vv?

-Өнгөрсөн Засгийн газрын vед Хөдөлмөрийн яамыг бие даалгаад, МСVТ-ийг харьяанд нь өгсөн нь оновчтой бvтэц болсон гэж би боддог. Гэхдээ МСVТ зөвхөн Хөдөлмөрийн яамны харьяанд байх биш, салбар дундын зохицуулалт шаардлагатай.

Боловсрол олгож байгаа тул БСШУЯ оролцох ёстой. Сургалтын хөтөлбөр боловсруулах, багш нарыг мэргэжил, арга зvйгээр хангах зэрэгт БСШУЯ-тай хам­­тарч ажиллахаас өөр арга байхгvй. Улсын хэмжээнд 79 МСVТ vйл ажиллагаа явуулж байна.

Vvний 53 нь төрийн өмчид байдаг. Нийт 24 мянга гаруй хvvхдэд энэ төвөөр дамжуулан мэргэжлийн боловсрол олгож байна. Нэг vеэ бодвол залуучуудын мэргэжилтэй ажилчин болох хvсэл сонирхол нэмэгдэж. Гэхдээ тэдэнд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжил, ур чадварыг олгож чадаж байна уу гэвэл учир дутагдалтай.

Ажлын байрны захиалга байхад бvрэн хангаж чадахгvй байна гэдэг нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэйгээ манай сургалт нийцэхгvй байна гэсэн vг. Одоогоор бvх аймгийн төвд МСVТ vйл ажиллагаа явуулж байгаа. Тэд бараг бvгдээрээ нэг ижил мэргэжлээр сургалт явуулах нь зөв vv.

Анги дvvргэлт муутайн дээр, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй биш мэргэжлээр сургалт явуулаад байгаа учраас ажлын байранд бvрэн дvvрэн зуучилж чадахгvй байна.

Тvvнээс гадна манай мэргэжлийн боловсрол олгодог байгууллагуудын суралцах хугацаа их урт. Гэтэл ажил олгогчид удаан хvлээхийг хvсдэггvй. Тиймээс эрэлттэй мэргэжлээр богино хугацааны сургалтыг томоохон vйлдвэрvvдийг тvшиглэн хийх шаардлага байна.

-Таны дээр хэлсэнчлэн дийлэнх нь арав гаруй ажиллагсадтай аж ахуйн нэгжvvд хямралд их өртлөө. Нийгмийн даатгал, татварын өртэй гэдэг шалтгаанаар шууд дансыг нь хаадаг байдал олон аж ахуйн нэгж vvдээ барихад хvргэсэн. Төрийн хяналт шалгалт, татвар хураамжаас эмээсэн аж ахуйн нэгж эрхлэгчид цаашид байдал хэрхэх бол гэсэн хvлээлттэй байгаа байх?

-Аж ахуйн нэгжvvдээс зөвхөн татвар, шимтгэл, хvv торгууль авахын тулд vvд хаалгаа хаахад хvргэдэг байдлаа өөрчлөх ёстой. Ялангуяа татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн алданги, хvv торгуулийг хямралын энэ vед тvр боловч хойш тавих ёстой.. Энэ талаар кабинетаараа ойлголцоод явах ёстой болов уу. Хоёрдугаарт татвар, мэргэж­­лийн хяналт, нийгмийн даатгалынхан заавал хvv торгууль авах гэж аж ахуйн нэгжvvд дээр очдог биш, ийм байдалд оруулахгvйн тулд зөвлөгөө өгдөг, дэмжлэг vзvvлдэг чиглэл рvv хандах нь зvйтэй. Энэ талаар Засгийн газар дээр ярьж, нэгдсэн ойлголтод хvрнэ.

-Сvvлийн vед vйлд­­вэрлэлийн осол их гарах болсон. Энэ талаар төрийн хяналт их муу байх шиг. Энэ байдлыг яаж засах ёстой юм бэ?

-Энэ оны аравдугаар сарын байдлаар л гэхэд vйлдвэрлэлийн ослоор 24 хvн нас барсан байна. Гуравхан сая монголчууд зөвхөн vйлдвэрлэлийн ослоор ийм олон хvнээ алдана гэдэг маш харамсалтай. Тиймээс хөдөлмөрийн аюулгvй байдал, эрvvл ахуйн чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ёстой.

Ялангуяа ажил олгогчдын хvлээх vvргийг чангатгах ёстой юм. Одоогийн хуулиар vйлдвэр­­лэлийн осол гаргасан аж ахуйн нэгжийг 300-500 мянга, давтан гаргавал 1-2 сая төгрөгөөр торгож байгаа нь шийтгэл, хариуцлага болж чадахгvй.
Таван зуун мянган төгрөг гэдэг нэг компанийн захирлын vдийнхээ унданд зардаг мөнгө болчихсон юм биш vv.

Тиймээс хариуцлагын механизмыг чангатгах шаардлагатай. Бас ажилтны хариуцлага ч маш чухал. Vйлдвэрлэлийн ослоос болж насан туршдаа тахир дутуу болох буюу амь насаа алддаг. Тиймээс эдгээр хvмvvст олгох тэтгэмжийг нэмэх шаардлагатай гэсэн бодолтой байдаг. Vvнд бид анхаарна.

-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажиллаж буй монгол, гадаад ажилчдын цалингийн ялгаа их. Яг ижил ажил хийж буй хоёр хvний хөдөлмөрийн хөлсийг ялгаатай тогтоодог энэ байдалд олон нийт шvvмжлэлтэй ханддаг. Сайдын хувьд та ямар байр суурь баримтлах вэ?

-Vvнийг өөрчлөх зайлшгvй шаардлагатай. Гэхдээ бас л манай хууль эрх зvйн орчинтой холбоотой. “Адил хөдөлмөр эрхэлж буй хvмvvст ижил хэмжээний хөдөлмөрийн хөлс олгоно” гэсэн зохицуулалт байхгvй. Нөгөө гадаад мэргэжилтэнтэй дvйхvйц ур чадвартай боловсон хvчнийг бэлдэх тогтолцоо руу маш яаралтай орох ёстой. Эдгээрийг шийдэж чадвал монгол, гадаад ажилтны цалингийн ялгаатай байдлыг халах боломжтой. Тиймээс ойрын хугацаанд Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Засгийн газар өөрчлөгдөх бvрт төрийн албан хаагчдыг халж, сэлгэдэг. Та Хөдөлмөрийн сайд боллоо. Өмнөх сайдын vед ажиллаж байсан яамны ажилтнуудад ч гэсэн ийм айдас бий байх.

-Төрийн албыг аль болох мэргэшсэн, чадварлаг, цомхон аппаратаар авч явах ёстой гэж хувьдаа боддог. Энэ салбарт ажиллаж байхдаа төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгоход оролцож байсан. Засаг солигдох бvрт төрийн жинхэнэ албан хаагчдыг халдаг, бужигнуулдаг байдлаа болих хэрэгтэй. Ингэхгvй бол мэргэшсэн байдал алдагдаж, тэр хэмжээгээр төрийн ой санамж сулардаг.

Ялангуяа төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байрны шаадлагыг улс төрийн албан тушаалтан баталдаг хуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай л даа.
Тэгэхгvй бол шинээр томилогдож очсон улс төрийн албан тушаалтан төрийн захиргааны албан хаагчид тавигдах шаардлагыг өөрийн дагуулж очиж буй хvнд тааруулж гаргаад байгаа нь төрийн албыг хvчгvйдvvлж, бужигнуулж байна. Тиймээс эрхзvйн орчныг боловсронгуй болгох алхмыг бvх намууд хамтарсан энэ vедээ хийх шаардлагатай.

-Энэ Засгийн газарт МАН-аас орж ажиллах зургаан сайдыг танай нам яг ямар зарчмаар тодруулсан юм бэ?

-Би намын Удирдах зөвлөлийн гишvvн биш учраас “Тийм зарчмын хvрээнд манай удирдлага сайдуудаа тодруулсан” гэж хэлэхэд төвөгтэй. Гэхдээ намын Удирдах зөвлөл, УИХ дахь бvлэг дээр сайдад нэр дэвшигчдийг тодруулах зарчим, бодлогоо ярьж байгаагаас харахад хэд хэдэн зvйлийг анхаарсан юм билээ. Өмнөх томилгоонууд өнгө мөнгөнд тvшиглэж хийгдсэн шvv гэсэн шvvмжлэл гарсан.

Тиймээс манай удирдлагууд ийм байдлаас зай барьсан юм болов уу гэсэн бодол төрсөн. Шинэ Засгийн газар богино хугацаанд ажиллана. Тиймээс ажлаа аваад шууд хийгээд явчих хvмvvсийг томилоход анхаарсан байх. Тvvнээс гадна бvлэг, фракцын сонирхлыг энэ удаа харгалзаагvй байх гэсэн хувь хvний бодол байна.

-2012 оны сонгуулиар Н.Төмөрхvv сайд та хоёр Өвөрхангай аймагт нэр дэвшиж олонхийн санал авсан ч тангаргаа өргөж чадаагvй. Гэтэл Засгийн газрын гишvvнээр та хоёрыг хоёуланг нь ажиллуулахаар боллоо. Танай нам яагаад ийм шийдвэр гаргасан юм бол?

-Ардчиллын 25 жилийн тvvхэнд ард тvмнийхээ сонголтыг анх удаа шvvхийн шийдвэрээр завхруулсан, хууль бус vйлдэл л дээ. Тиймээс нам бас хvнээ бодож байх ёстой, иргэдийнхээ сонголтыг хvндэтгэх учиртай гэсэн зарчим баримталж энэ сонголтыг хийсэн байх.

-МАН Н.Төмөрхvv, С.Чинзориг хоёрын тангар­­гийг өргvvлж чадаагvй учраас гомдлыг нь тайллаа гэсэн хандлага олон нийтийн сvлжээгээр явсан л даа. Та vvнд ямар тайлбар өгөх вэ?

-Хувь хоёр хvний гомдлыг тайлах асуудал биш л дээ. Өвөрхангайнхан сонголтоо өөрсдийн итгэл vнэмшлээр л хийсэн. Тиймээс хоёр хvний гомдлыг тайлахаас илvv манай айм­­гийнх­­ны сонголтыг хvндэтгэж, аймгийн иргэд, намын гишvvн, дэмжигчдийнхээ итгэлийг сэргээж, урам хайрласан шийдвэр гэж бодож байна.

-Танай намын гишvvн Ө.Энхтvвшин сайдуудын томилгоотой холбоотойгоор МАН-ын дарга М.Энхболдод хандан ил захидал бичсэн. Захидалд дурдсан зvйлvvдийн талаар та ямар бодолтой байна?

-Хvн өөрийнхөө vзэл бодлыг илэрхийлэх эрх нь чөлөөтэй. Гэхдээ Ө.Энхтvвшин гишvvн бол манай Намын дарга байсан хvн. Би тэр хvнийг сайн мэднэ. 1996 онд манай нам цөөнх болчихсон байсан vед намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Тэр vед би Өвөрхангай аймгийн Намын хорооны дарга байлаа. Би Ө.Энхтvвшин даргыг хvндэтгэж явдаг. Манай намын лидерvvдийн л нэг. Харин сая бичсэн захидлын тухайд авах ч юм бий, гээх ч зvйлvvд байсан байх. Энэ асуудлыг нам дотроо яриад ойлголцож болох байсан. Гэтэл МАН-ын удирдлагууд зөрчилтэй байгаа юм шиг, сая хийсэн томилгоо нь буруу юм шиг ойлголтыг олон нийтэд өгсөнд харамсаж байгаа. Гэхдээ Ө.Энхтvвшин дарга ухаантай хvн, ойлгож байгаа биз. Гэхдээ ерөнхий vзэгдлийн хувьд бол байдаг л асуудал шvv дээ.

-Сайд болох саналыг Удирдах зөвлөл танд тавьсан уу, Та өөрөө хvсэлтээ илэрхийлсэн vv?

-Намын дарга, Удирдах зөвлөлөөс санал тавьсан.

-2012 оны сонгуулиар Таныг Сонгуулийн хууль зөрчсөн гэж гаргасан шvvхийн шийд­­вэрийг хvл­­ээн зөвшөөрөхгvй байгаагаа та удаа дараа мэдэгдэж байсан. Энэ байр суурин дээрээ одоо ч хэвээрээ байгаа юу?

-Хэвээрээ. Засгийн газ­­рын гишvvн боллоо гээд байр сууриа өөрчлөхгvй л дээ. Энэ асуудал ардчиллын 25 жилийн тvvхэнд анх удаа болсон, шинэ цагийн хэлмэгдvvлэлт гэж боддог. Хvнийг буруутгаж болно. Гэхдээ шvvх асуудлыг маргалдагч талуудыг хамтад нь байлгаж байгаад мэтгэл­­цээний зарч­­маар шийдэх ёстой. Vндсэн хуулийн зарчим энэ шvv дээ.

Гэтэл С.Чинзоригийг хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гэж шvvх буруутгасан атлаа шvvх хуралд ерөөсөө оруулаагvй. Энэ бол хvний эрхийг ноцтой зөрчсөн vйлдэл. Хан уул дvvргийн шvvх энэ асуудлыг шийдэхдээ намайг хариуцагчаар оруулаагvй. Өвөрхангай аймгийн шvvх болохоор “С.Чинзоригийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагvй” гэсэн захирамж гаргаж байгаад шийдчихсэн шvv дээ. “Давж заалдъя” гэхээр “Чи хариуцагчаар ороогvй учраас давж заалдах эрхгvй” гэсэн.

С.Чинзориг хэрэг хийсэн байж болно. Гэхдээ шvvх дээр очоод зөв буруугаа нотлох, заргалдагч талтайгаа мэтгэлцэх боломжийг олгох ёстой.

-Таныг насанд хvрээгvй хvvхэд сонгуулийн суртал­­чилгаандаа ажиллуулсан гэж буруутгадаг. Тэр хvvхэд чухам хаанаас гараад ирсэн юм бэ?

-Тэгдэг. Тэр хvvхдийг С.Чинзориг, Н.Төмөрхvv хоёрын хэн нь оролцуулав, бvр цаашлаад МАН уу, өөр нам уу гэдгийг хэн ч тогтоогоогvй. СЕХ болохоор Тойргийн хороо шийдсэн гэдэг. Тойргийн хороо нь МАН-д хандан “Танай нам сонгуулийн сурталчилгаандаа насанд хvрээгvй хоёр хvvхдийг оролцуулсан байна” гэсэн бичиг л өгсөн байдаг. Сонгуулийн хууль холимог тогтолцоотой.

Тиймээс хуулиараа С.Чинзориг, Н.Төмөрхvv, МАН бvгд нэр дэвшигч. Гэтэл тийм хvvхэд яг сурталчилгаанд оролцсон юм уу, чухам хэн нь авчрав гэдгийг огт тогтоогоогvй. Тэгсэн атлаа С.Чинзориг буруутай гэсэн шийдвэр гаргасан нь хачирхалтай.

Эх сурвалж: